Б.Батзоригийг түдгэлзүүлэх хүсэлтийг МАН-ын бүлэг дэмжсэнгүй

2018-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ МАН-ын бүлэг /2018.11.06/-нд хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын хүсэлтийг хэлэлцэн түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн улс төрийн шийдвэр гаргалаа. Шийдвэрийн талаар ХЗБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг хуулийн байгууллага оруулж ирвэл бүрэн эрх түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ хэлэлцэх ёстой. Прокуророос арваннэгдүгээр сарын 5-нд УИХ-ын гишүүн Б.Батзоригт эрүүгийн хэрэг үүсгэж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг оруулж ирсэн. Дэгийн тухай хуулиар Халдашгүй байдлын дэд хороо, дараа нь ХЗБХ-оор асуудлыг хэлэлцэж дарааллын дагуу чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Б.Батзориг сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг олон агентлагт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан байдаг. Энэ сантай холбоотой үйл ажиллагааны хүрээнд сайд ёс зүйн хариуцлага хүлээж өөрөө өргөдөл өгч сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Гэмт хэргийг шалгах процесстой холбоотой асуудалд өөрөө ямар нэгэн байдлаар татгалзсан, хориглосон үйлдэл байхгүй. Нэг удаа гэрчээр асуугдсан. Хуулийн байгууллагын шалгах процесст сайдын хувиар оролцох ямар ч боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, хэрэг шалгах процесст хөндлөнгөөс оролцох боломжгүй болсон гэж олонх гишүүд үзсэн” гэв. Харин сэтгүүлчдийн асуултад бүлгийн дарга Д.Хаянхярваа хариулахдаа “Б.Батзоригийг авч үлдэж шалгуулахгүй гэсэн зүйл байхгүй. Хууль хяналтын байгууллага шалгахад ямар нэгэн хүндрэл гарахгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хэзээ ч дуудсан очоод байцаалтаа өгөх бүрэн боломжтой учраас заавал түдгэлзүүлээд шалгах үндэслэлгүй гэж бүлгийн гишүүд хэлэлцсэн” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21