З.Энхболд: Чингис хааны одон хүртэх шалгуур хангасан хүн байгаагүй

2018-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Монголын төдийгүй дэлхийн бахархал болсон Чингис хааны мэлмий гийсэн, “Монгол бахархлын өдөр”  энэ сарын 8-нд тохиож байна. Энэ өдөр  монгол түмний дундаас  авьяас билэг, гавьяа зүтгэлээрээ шалгаран алдаршсан  нэг хүнд Ерөнхийлөгчийн зарлигаар  Чингис хаан одонг гардуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил Чингис хаан одон гардуулах ёслол болохгүй. Үүний учрыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэхдээ “Чингис хаан одонгийн эзэнд төрийн бус байгууллага болон иргэдээс санал ирүүлдэг.  Энэ жилийн хувьд 5-6 хүний материалыг ирүүлсэн байсан. Гэхдээ энэ хүмүүс дунд өмнөх жилүүдийн Чингис хаан одонгийн эздийн шалгуур хэмжээнд хүрэхээр нэр дэвшигч байгаагүй. Тиймээс   энэ жил Чингис хаан одонг гардуулахгүй гэж үзсэн. Ер нь бол энэ шагналыг заавал хэн нэгэнд олгох ёстой гэсэн зүйл байхгүй, шалгуурт тэнцсэн хүн байх ёстой” гэж тайлбарлав. Чингис хааны одонг манай улс анх 2005 оноос эхлэн олгож эхэлсэн бөгөөд анхныг  Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатад гардуулсан юм. 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор  Монголын хөгжмийн урлагт хувь нэмрээ оруулж, “Чингис хаан” дуурь бичсэн  Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравт Чингис хаан одонг гардуулсан юм. 2007-2008 онд Чингисийн одон гардуулалгүй  алгасч,  2009 онд  Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнд олгосон байдаг.  2010 онд  Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, тухайн үеийн УИХ-ын гишүүн  Р.Гончигдоржид, 2011 онд  Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандид Чингис хаан  одонг гардуулсан юм. Ерөнхийлөгч асан Н.Багабанди  энэ шагналыг санаачлагч юм. 2012 онд тухайн үеийн УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Дэмбэрэлд, 2013 онд  Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содномд Чингисийн одонг  гардуулсан байна. 2014 онд  “Эгэл бөөм квант орны онол”-ын чиглэлээр эрдэм, шинжилгээ судалгааны гарамгай бүтээл туурвин, “Намсрайн онол, аргачлал” нэр томъёог физикийн шинжлэх ухаанд оруулсан  академич Х.Намсрайд,  2015 онд дэлхийн утга зохиолын сан хөмрөгийг монгол уран сэтгэмжээр баяжуулан үндэсний өв соёлоо уламжлах, сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан  Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёод, 2016 онд улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаж, Монгол Улсад сонгодог урлагийг хөгжүүлэх үйлсэд гарамгай амжилт гаргасан  Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт тус, тус гардуулсан юм.    2017 онд Монгол Улсын анхны Олимпийн аварга,  Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт Чингис хааны одонг  гардуулахдаа  Ерөнхийлөгч Х.Баттулга “Чингис хааны мэндэлсэн, Монгол бахархлын өдрөөр улсынхаа нэрийг дуурсган алдар гавьяа байгуулсан, авьяас билэгт эрхэмд жилд нэг удаа  Чингисийн одонг гардуулах нь ямар ч цаг үед нээлттэй” хэмээн  мэдэгдэж байв.  
ЧИНГИС ХААН ОДОНГООР ШАГНУУЛАХ ШАЛГУУРЫГ ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 11 ДҮГЭЭР ЗҮЙЛД:  11.1. Чингис хаан одонгоор дор дурдсан шалгуур хангасан хүнийг шагнаж, уг одон, түүний бичил хувилбар, үнэмлэх гардуулна: 11.1.1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг; 11.1.2. Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хүнийг; 11.2. Чингис хаан одонг Их Эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олгоно хэмээн заажээ.   Тэгвэл Чингис хаан  одон хүртсэн эрхэмд  төрөөс дараах урамшууллыг олгодог юм байна.
  1. Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар есөн цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар есөн цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.
  2. Чингис хаан одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн Чингис хаан одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна.
  3. Чингис хаан одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.
  4. Чингис хаан одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж Чингис хаан одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд заажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

10 цаг 28 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

14 цаг 7 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

20 цаг 29 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

20 цаг 29 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

20 цаг 29 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2026-09-02