Б.Батзоригийг “дан дээл” ч үгүй үлдээх үү?

2018-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Засгийн газраас сайдыг огцруулах асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлэв.  Мөн прокурорын байгууллагаас Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлаар УИХ-д хүсэлт ирүүлжээ.
Т.БАТСАЙХАН УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах асуудал парламентад хоёр хувилбартайгаар орж ирлээ.  Түүний ЖДҮХС-гаас  “Тээвэр ачлал” компаниараа дамжуулан 1.4 тэрбум төгрөг зээлсэн асуудал олон нийтэд ил болоод байгаа. Өнгөрсөн долоо хоногт Б.Батзориг мэдэгдэл хийж, сайдын ажлаа өгөхөөр болсон байдаг. Ерөнхий сайд, МАН-ын бүлгийн зүгээс ч салбарын сайдад нь нэн тэргүүнд хариуцлага  тооцох нь зүйтэй гэж үзсэн бололтой.   Тэгвэл өчигдөр  Засгийн газраас Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүү­лэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Санал өргөн мэдүү­лэх тухай” албан бичигт “Батжаргалын Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг Ерөнхий­лөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлж байна” гэжээ.  Энэхүү бичгийг Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энх­болд гардуулсан.  Энэ асуудлыг өчигдөр болсон МАН-ын бүлгийн хуралдаанаар дэмжиж өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон байна. Тэгвэл дараагийн хувилбар нь Б.Бат­­зоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх тухай юм.  Ийм  утгатай  хүсэлтийг  өчигдөр прокурорын байгууллагаас УИХ-д ирүүлсэн тухай улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн.  Харин  МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээгүй бөгөөд  өнөөдөр бүлгээр хэлэлцэж тодорхой ший­дэлд хүрч, ирэх лхагва гаригт УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг  чуулганы хурал­даа­­наар хэлэлцэхээр болжээ. УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудал яригдсан тохиолдолд 48 цагийн дотор шийдвэрлэнэ гэсэн журам бий. Түүний дагуу маргааш гэхэд Б.Батзориг давхар дээлээ тайлж, дан дээлтэй үлдэх үү.  Бүр “дан дээл” ч үгүй болох магадлалтай байна.  Тэрээр “давхар дээл”-тэй цөөн гишүүдийн нэг. Шинэчлэлийн Зас­гийн газрыг огцруулах асуудалд гар бие оролцож, гарын үсгээ зурж явсан. Тиймдээ ч У.Хүрэлсүхийн Засгийн газарт ХХААХҮ-ийн сайдаар томилогдож байсан юм.  Б.Батзориг МАН-ын 33-ын бүлэгт харьяалагддаг ч хааяа нөгөө талын асуудлыг дэмжих нь бий.  Ер нь МАН дотроо олон фракц дамжсан улстөрч гэж яригддаг.  Бүр  Хамгийн сүүлд гэхэд эрх баригч намд “Их 10”-ын тухай яригдаж эхлэхэд Б.Батзоригийн нэр ч дотор нь явж байсан гэдэг.  Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоёр дахь сайд ажлаа өгч, парламентаас хоёр дахь гишүүнийг сугалах нөхцөл байдал үүсээд байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21