С.САРУУЛ
ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас тавиад байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж санал нэгджээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа "Бүлгийн хурлаар сайдын ажлаас огцруулах асуудлыг ярилцсан. Маргааш /2018.11.07/ 11:00 цагаас чуулган хуралдана. Түүний бүлэг дахин хуралдаж прокуророос ирсэн түдгэлзүүлэх саналыг хэлэлцэхээр санал нэгдсэн” гэлээ. УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудал яригдсан тохиолдолд 48 цагийн дотор шийдвэрлэх журамтай бөгөөд лхагва гариг гэхэд Б.Батзориг сайдыг түдгэлзүүлэх асуудлыг эцэслэх юм байна.
Эх сурвалж: www.polit.mn