Багахангай дүүргийн МАН-ын даргаар С.Эрдэнэбаярыг сонгожээ

2018-11-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЧИМЭГ Багахангай дүүргийн МАН-ын VII бага хурал өчигдөр болсон бөгөөд 82 хувийн ирцтэй байжээ. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар дүүргүүдэд ажлаа эрчимжүүлэн шинэчлэлийн гараагаа эхлэх үүрэг өгсөн юм. Хурлын эхэнд Багахангай дүүргийн МАН-ын дарга С.Эрдэнэбаяр өнгөрсөн таван жилийн хугацаанд тус дүүрэгт хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулахын зэрэгцээ цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсан байна. Тухайлбал, 2013 оноос хойш дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв шинэ байртай болжээ. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр 600 сая төгрөгийн өртөг бүхий 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 207 дугаар цэцэрлэгийг ашиглалтад оруулсан байна. Тэрээр “Манай дүүргийн МАН шат шатны сонгуульд ганц ч удаа ялагдаж байгаагүй. Тиймээс Багахангай дүүргийн хөгжил МАН-тай салшгүй холбоотой. Энэ удаагийн хурлаар намын гишүүдтэйгээ хамтран цаашид дүүрэгтээ юу хийж бүтээх вэ гэдгээ ярилцах юм. Бидний хийж байгаа ажил дүүргийн хөгжлийн илэрхийлэл байх болно” гэлээ. Түүнчлэн 44, 183 дугаар цэцэрлэг, Хангай цогцолбор сургуулийн бага ангийг бүрэн камержуулсан байна. Энэ мэтчилэн улсын төсвийн хөрөнгөөр 10.5 тэрбум  төгрөг, нийслэлийн төсвөөс 6.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 30 гаруй бодит ажил хийсэн ажээ. Мөн орон нутгийн хөгжлийн сангаас 6.2 тэрбум төгрөгөөр 109 ажил, олон улсын зээл тусламжаар 1.5 тэрбум төгрөгөөр хоёр ажил, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 442 сая төгрөгийг 41 ажил хийж гүйцэтгэхэд зарцуулснаа тайлагнав. Багахангай дүүрэгт ирэх жил үндэсний хэв маягийг харуулсан “Ахмадын өргөө”-г 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулахаар улсын төсөвт суулгуулжээ. Мөн дүүргийн Цагдаагийн тасгаа хэлтэс болгон өргөжүүлж, шинэ байртай болгох, 129 айлын орон сууц байгуулах, Жижиг дунд үйлдвэрийн байрыг барих зэрэг олон бүтээн байгуулалтын ажлууд эхлүүлэх юм байна. Түүнчлэн улсын төсвөөс гадна хувийн хөрөнгө оруулалт, тусламжаар мах болон шилний үйлдвэрийг байгуулахаар төлөвлөжээ. Дүүргийн МАН-ын VII бага хурлын үеэр хуучин хяналтын хорооныхон хийсэн ажлын тайлангаа тавьсны дараа дүүргийнхээ намын хорооны 31 гишүүн болон хяналтын хорооны есөн хүнийг нууц санал хураалтаар сонгосон юм. Ингээд намын хорооны гишүүдийн 60 хувь нь өмнө нь ажиллаж байсан бол 40 хувь нь шинэ хүмүүс боллоо. Дашрамд дурдахад, тус дүүргийн МАН-ын хорооны даргаар С.Эрдэнэбаярыг улируулан сонгожээ. Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21