2019 оны төсвөө сөрөг хүчингүйгээр батлав

2018-11-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2019 оны Төсвийн тухай хууль болон дагалдах хуулийн төслүүдийг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталлаа.  Ирэх оны төсөв хэлэлцүүлгийн явцад нэлээд хэл ам дагуулсан.  Тойргийн мөнгө хуваарилалт, Ерөнхийлөгчийн  төсвийг танасан байдал гээд улс төрийн хүрээнд асуудал олон байлаа. Сангийн сайдын оруулж ирсэн өөдрөг төсөөлөл эдийн засагт бодитоор тусахгүй гэсэн шүүмжлэл ч гараад байна. Гэсэн ч Засгийн газрын тэргүүн, Сангийн сайд зүтгүүлсээр ирэх оны төсвөө батлуулав. Ирэх оны төсвийн төслийн орлогыг 9.676.5 тэрбумаар, зарлагыг 11.589.8 тэрбумаар тооцож оруулж ирсэн. Харин УИХ-аас Монгол Улсын төсөвт 2019 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7.353.673.5 сая төгрөгөөр баталлаа. Харин Монгол Улсын төсвөөс 2019 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 9.406.581.7 сая төгрөгөөр батлав. Ирэх жилийн төсвийн алдагдал 1.9 их наяд бөгөөд үүнийг хаанаас олохыг одоогоор таашгүй. Ямар ч байсан ЖДҮ-ийн зээлийн дуулианы хажуугаар ажил хаялт зарласан АН-ыг улс төрийн акц явуулж байх хойгуур эрх баригч намын олонх нь дэмжиж 2019 оны төсвөө баталлаа.  Төсвийн хэлэлцүүлгийн үеэр ерөнхийдөө санал хэлэх гишүүд санасныг бодоход цөөхөн байсан гэж хэлж болно.  Намын дарга нь МАН-ын бүлгийн хурал дээр “Ирэх оны төсвийг энэ хэвээр нь явуулна.  Эсэргүүцэх зүйл байхгүй шүү” хэмээн зарлигдсаныг МАН-ынхан нэг удаадаа ёсоор болгов. Ирэх онд хүүхэд хамгаалалд зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтийг 5.6 тэрбум, Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны урсгал зардлыг 512.4 сая, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн урсгал зардлыг 149.5 сая, Улсын Их Хурлын Тамгын газрын урсгал зардлыг 3.050 сая, Хүний эрхийн үндэсний комиссын урсгал зардлыг 93.9 сая, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төсөвлөсөн санхүүжилтийг найман тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон. Мөн Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллого хийх зардалд 1.8 тэрбум, Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох нөхөн олговрын санхүүжилтэд таван тэрбум, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлд 47 тэрбум  төгрөгийг нэмж тусгаж баталлаа.  Түүнчлэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалтын зориулалтаар улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг олгох нь зүйтэй гэж үзэж нийт 189 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хуваарилах юм байна. Иймээс орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалтын зориулалтаар тусгасан эх үүсвэрээс 180 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлж, зарим орон нутагт хийх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Харин Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 1.553.399.2 сая төгрөгөөр, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессийн төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 144.699.2 сая төгрөгөөр батлав. Мөн Засгийн газар 2019 оны төсвийн жилд шинээр хийх зээллэг болон өрийн баталгааны дээд хэмжээг 2.169.099.9 сая төгрөг байхаар баталлаа. Ийнхүү УИХ 2019 оны төсвийг нэлээд өөдрөгөөр төсөөлж баталсан. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21