ЖДҮХС-гийн дараагийн “манаач” нь Д.Тогтохсүрэн байх уу

2018-11-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зориулалттай зээлийг дээгүүрээ хувааж идсэн хэргээр нэр бүхий улстөрчдийн суудал дэнжигнэж эхэллээ. Тэдэн дундаас хамгийн эхэнд зайгаа тавьж өгсөн нь ЖДҮХС-гийн гал тогоог атгаж сууснаараа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болов. Бүлэг нь түүнийг огцруулах улс төрийн шийдвэр гаргасныг зарласны Б.Батзоригийг буруугаа хүлээхтэй зэрэгцээд салбарын дараагийн сайдын нэр яригдаж эхэлсэн. Б.Батзориг нь эрх баригч намын 33-ын бүлэглэлийн буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүн хэмээн улс төрийн хүрээнд яригддаг. Тэгвэл хөдөө аж ахуйн салбарыг хариуцах дараагийн сайдын нэр мөн л 33-ын бүлэглэлээс тодорсон бололтой.  Өөрөөр хэлбэл, ХХААХҮ-ийн дараагийн сайдад Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг  зүтгүүлэхээр болсон талаар яриад эхлэв.  Д.Тогтохсүрэн Ерөнхий сайдын фракцыг дэмждэг ч тэр бүр тэргүүн эгнээнд нь явдаггүй, дундажыг баримталдаг хүн. Тэрээр сүүлийн 18 жилд Өвөрхангай аймгийн удирдлагын багт ажилласан. 2000 онд аймгийн ИТХ-ын дарга, 2008 оноос аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад тус аймгийн 20 дугаар тойргоос  УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа юм. Ойрын өдрүүдийн улс төр болоод олон нийтийн уур амьсгалаас харвал Д.Тогтохсүрэн гишүүнийг сайдаас илүү ЖДҮХС-г хэр сайн манаж, шударга ажиллах бол гэдэг утгаар нь хүлээж авахаар байна. Бүр, дараагийн сайд огцор, угаасаа идэх нь тодорхой гэсэн наргиа ч гарчээ. Тэгэхээр түүнийг томилогдохоос өмнө ЖДҮХС-д “юмтай” эсэхийг нь нягтлах нь шалгах нь зүйтэй. Түүний хөрөнгө орлогыг харвал жилийн 142 сая төгрөгийн орлоготой, орон сууц, тээврийн хэрэгсэл нэг, цөөн тооны үхэр адуутай, 10 сая төгрөгийн үнэт зүйл, таван сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. Компани, тусгай зөвшөөрөл, зээл, авлагагүй гэж мэдүүлжээ. Харин сүүлийн үед түүнтэй холбоотой нэгэн асуудал яригдах болсон. Түүний эхнэр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар очсон бөгөөд тус газарт халаа сэлгээ хийгээд байгаа сурагтай байна лээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21