Ж.Батзандан: С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаах талаар яриад эхэллээ

2018-11-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн байр суурийг хүргэж байна.   -Танай намын бүлэг  УИХ-ын чуулганыг орхин гарсан.  Энэ нь цаг үеэ олсон шийдвэр байв уу? -Олон нийт бухимдалтай байна. УИХ-ын цөөнгүй гишүүн авлига, албан тушаалын асуудалд нэр холбогдчихоод байхад хууль хяналтын байгууллагууд ажлаа хийх ёстой. Мөн УИХ-ын дотоод хяналтын байгууллага болох Ёс зүйн хороо хуралдаж дүгнэлтээ гаргахгүй байна. Хоёрдугаарт, УИХ Ерөнхийлөгчийн тавьсан шаардлагыг хэлэлцэх ёстой. УИХ улсын төсвийг их хэмжээний алдагдалтай баталсанд Ерөнхийлөгч шүүмжлэлтэй хандаж байгаа. Иймд тэд өөрөө санаачилж, төсвийн хуулиар нээлттэй сонсгол хийх ёстой гэдэг шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна. -Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа юу? -Тийм ээ.  Хэрэв Ерөнхийлөгч УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болсон гэж үзвэл УИХ-ын даргад зөвшилцөх санал болгож, УИХ өөрөө тарах шийдвэр гаргаж болно гэсэн хуулийн заалт бий. Ийнхүү тарах шийдвэр гаргасан тохиолдолд шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Мөн УИХ-ын гишүүний гуравны хоёр нь тарах ёстой гэж үзсэн тохиолдолд, УИХ нь Ерөнхий сайдаа 45 хоногийн дотор томилж чадаагүй бол их хурал тарах заалттай. Бид өнөөдөр бие биенийхээ санаа бодлыг сонссон ч сонсоогүй мэт зүгээр өнгөрөөдөг байж болохгүй. Төрийн институтууд бие биенийхээ тавьж буй шаардлагад хүндэтгэлтэй хандаж, асуудлыг шийдвэрлэхийн төлөө бодитой ханддаг байх ёстой. -С.Зоригийн хэргийн асуудлаар нээлттэй сонсгол хийнэ гэж та ярьж байсан.  Энэ талаараа тодруулахгүй юу? -С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг шалгаж, захиалагчийг олон түмэнд зарлана гэж гарч ирсэн эрх баригч намын албан тушаалтнууд өнөөдөр С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хааж байна гэж тархи угааж байна. Үүнийг миний бие УИХ-ын гишүүний хувьд ч, АН-ын бүлгийн дэд даргын хувьд ч хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь соёлын өвийг хулгайлсан, устгасан гэмт хэргүүд болон авлига, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой олон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нэрийдлээр дуусгавар болж байна. Тэгвэл хөөн хэлэлцэх хугацааг хуулиар сунгах боломжтой шүү дээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21