М.Энхсайхан: Том төслийн ашиг нь хамгийн сүүлд гардаг

2018-11-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан “Макро эдийн засгийн бодлогын шинэ хандлагууд” сэдэвт хуралд Ерөнхий сайд асан М.Энхсайхан оролцож байр сууриа илэрхийллээ.  Энэ үеэр “Дубайн гэрээ”-тэй холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.   -Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн танхимд та сайдаар ажиллаж байсан. “Дубайн гэрээ”-г хуулийн байгууллага шалгаж байна. Энэ гэрээ муу болсон юм уу? -“Дубайн гэрээ” гэж байхгүй. Нэр томьёо, ухагдахуунаа зөв болгох хэрэгтэй. Энэ талаар би өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. Ер нь бол том төсөл хэрэгжүүлж байгаа тохиолдолд авсан зээлээ урьдчилж төлнө. Компаниар жишээ татахад хэрэглэсэн тог, усныхаа төлбөрийг төлөхөөс эхлээд ажилтнуудын цалинг өгдөг. Цаана нь мөнгө үлдвэл авсан зээлийнхээ төлбөрийг төлдөг.  Үүнийг санхүүгийн хүрхрээ гэж нэрлээд байна.  Ингэж нэрлэж байгаагийн учир нь нэн түрүүнд төлөх төлбөр, дараа нь төлөх төлбөр гэх мэтээр эрэмбэлж явсаар хамгийн сүүлд мөнгө үлдэж байвал их сайн. Үүнтэй адил аливаа том төслөөс хүртэх ашгийг хамгийн сүүлд ярьдаг. -Дубайд очиж гэрээгээ шинэчлэх шийдвэрийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ганцаараа шийдсэн юм уу? -Засгийн газрын хуралдаанаар шийдсэн. -Танай Засгийн газрын үед хийсэн гэрээг одоо шалгаж байна. Энэ гэрээ өмнөхөөсөө ч муу нөхцлөөр зурагдсан юм уу? -Гэрээний нөхцлийг хохироосон, хожсон эсэхийг эдийн засагчид өөрсдийн байр сууринаас тайлбарладаг. Янз бүрийн өнцгөөр тайлбарлаж болно. Эцсийн дүндээ зөв, бурууг олохыг хүсвэл та бүхэн өөрсдөө ч судалж болно. -Энэ гэрээ монголчуудад ямар ашигтай юм бэ? -“Оюутолгой” төслийн хоёрдугаар үе шат буюу Далд уурхайн төслийг одоо хэрэгжүүлж эхэлж байна. Далд уурхайн төсөл яагаад бидэнд хэрэгтэй вэ гэхээр ил уурхайгаас илүү далд уурхай нь чанарлаг байдаг. Өөрөөр хэлбэл алтны агууламж ихтэй, зэсийн агууламж ихтэй байдаг. Агууламж ихтэй ордыг зардал багатайгаар илүү их бүтээгдэхүүн олборлох боломжтой болж байгаа юм. Ингэснээр төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ нэмэгдэнэ. Дээр нь далд уурхайд оруулж байгаа хөрөнгө оруулалтаар дамжиж Монголын туслан гүйцэтгэгч компаниудад ашигтай тусна. -Энэ гэрээтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газар таныг дуудаж мэдүүлэг авсан уу? -Асууж тодруулж байгаа зүйл олон бий. Хуулийнхан шалгах ёстой бол шалгах л ёстой. Авлигатай тэмцэх газраас Оюутолгой болон бусад асуудлаар надаас асуусан. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21