МАН Б.Батзоригийг явуулж, Я.Содбаатарыг энэ удаадаа авч үлдэв

2018-11-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН МАН-ын бүлэг  өчигдөр  үдээс хойш хуралдаж, ЖДҮДС-гаас зээл авсан нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ. Эрх баригч намынхан энэ асуудлаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас огцруулахаар шийдвэрлэв. “Тээвэр ачлал” компаниараа дамжуулан ЖДҮДС-гаас 1.4 тэрбум төгрөг авсан гэх баримт олон нийтэд ил болсон. Б.Батзоригийг огцруулах асуудлыг Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх МАН-ын бүлгийн хуралд оруулж, гишүүд ийнхүү ёсоор болголоо. Нэгэнт эрх баригч нам бүлэг дээрээ ингэж шийдвэр гаргасан учраас  Засгийн газар сайдыг огцруулах асуудлыг УИХ-д маш шуурхай өргөн барихаар болсон байна. Тиймээс өнөөдрөөс сайдыг чөлөөлөх, дараагийн сайд хэн байх вэ гэхчлэн өрнөх нь.  МАН-ын бүлгийн өчигдрийн хурал нэлээд ширүүн уур амьсгалтай болсон гэнэ.  Б.Батзоригоос гадна эрх баригч намын хэд хэдэн гишүүн ЖДҮДС-гаас зээл авсан асуудалтай байгаа.  УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Х.Болорчулуун,  Г.Солтан, Ж.Энхбаяр, Н.Учрал, А.Сүхбат, Н.Оюундарь... гээд эрх мэдэл, албан тушаалтай хүмүүсийн авсан зээл дараалан сөхөгдөж ил болоод байгаа. Тэднийг “Авсан зээлээ эргүүлж төлөөрэй” гэж толгойг нь илээд ганцхан Б.Батзоригт хариуцлага  яриад өнгөрч байгаа нь  зөв үү гэдэг ч хөндөгдсөн байна. Засгийн газрын гишүүн болж, сайдын тамга гардаж аваад удаагүй байгаа Я.Содбаатар ЖДҮДС-гийн зээлтэй бас холбогдчихоод байгаа. Я.Содбаатарын тухайд бүлгийн хуралдаанаар яригдаагүй хэмээн бүлгийн дарга нь мэдэгдсэн. Я.Содбаатар сайд өөрөө болоод эхнэр нь огт оролцохоо больсон компани нь энэ сангаас зээл авсан тухай үнэмшил багатай тайлбар хэлчихээд таг болсон. Бүлгийн хурлаар ЖДҮДС-гийн зээлтэй холбоотой засгийн хоёр дахь сайдын асуудлыг хэлэлцээгүйг улс төрийн хүрээний эх сурвалж “Содбаатар сайд Ерөнхий сайдтай урд өдөр нь уулзсан”-тай холбоотой хэмээн хэллээ. Намын даргынхаа хувьд, бас Засгийн газрын тэргүүний хувьд У.Хүрэлсүх  энэ удаад Я.Содбаатарыг авч үлдлээ. Ер нь ЖДҮДС-гаас зээл авсан зээлтэй холбоотой асуудал цаашаагаа эрх баригч МАН руу улам бүр гүнзгий орж, “гал тогоо”-г нь самраад хаячихаж мэдэх дээрээ хүрэх магадлалтай. Тиймээс Б.Батзоригийг яаран огцруулах нь асуудлыг намынхаа  “гал тогоо”-нд нарийн  оруулахгүй гэсэндээ хийсэн эхний алхам  гэж харагдаад байна. МАН-ын бүлэг ХХААХҮ-ийн сайдыг огцруулах улс төрийн шийдвэрээ зарласны дараа Б.Батзориг сайд өөрөө мэдэгдэл хийж, “Би хариуцлагаа хүлээж сайдын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч байна” хэмээн мэдэгдэв. Хариуцлага хүлээлгэж, хариуцлага хүлээж байгаа мэт энэ улс төрийн жүжгээр ЖДҮДС-гийн зээл улстөрчдийн хамаарал бүхий том компаниудад тэрбум тэрбумаараа очсонтой холбоотой энэ дуулиан ингээд намжих уу. Ерөнхий сайдын зүгээс  цаашид ЖДҮДС-гийн үйл ажиллагааг ил тод нээлттэй, шилэн болгох, сангаас зээл авсан улс төрийн албан тушаалтнуудыг зарлах, хуулийн хариуцлага хүлээлгэх, авсан зээлийг нь эргэн төлүүлэх чиглэл өгөөд байгаа. Одоогоор зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудад Нийслэлийн прокуророос хэрэг нээн шалгаж буйгаа мэдэгдсэн. Тэгэхээр хууль, хяналтын байгууллагуудын хувьд хийх ажил их байгаа гэж ойлгож болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

10 цаг 29 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

14 цаг 9 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

20 цаг 30 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

20 цаг 30 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

20 цаг 30 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2026-09-02