Г.Занданшатар: Оюутолгойгоор 35 сая долларын татвар төлүүлнэ

2018-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.  Энэ талаар хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв.    -Засгийн газраас Оюутолгойн гэрээг сайжруулах асуудлаар “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй  ямар хэлэлцээ хийсэн бэ? -Оюутолгойн гэрээг сайжруулах зорилгоор энэ оны нэгдүгээр сараас эхлээд олон удаагийн яриа хэлэлцээрийг Оюутолгой, “Риотинто” компанийн төлөөлөгчидтэй уулзсан.  Ингээд Монгол Улсын ашиг хүртэх хугацааг наашлуулах, Монголын талд ирж байгаа зээлийн хүүгийн дарамтыг бууруулах гэх мэт таван үндсэн зарчим дээр тохиролцсон. Оюутолгойн гэрээ илүү ашигтай болох суурь нөхцөл бүрдэж байна. -Оюутолгой, Тавантолгойд цахилгаан станц барих асуудал ямар шатанд байгаа бол? -Цахилгаан станц барих асуудал маргаантай байсан. Гэрээ ёсоор дотоодоос эрчим хүч авах ёстой ч энэ заалт хэрэгжихгүй байсан. Жилд 150 сая ам.долларын цахилгаан эрчим хүчийг Оюутолгой импортоор авдаг. Үүнийг дотоодоос авах боломжийг бүрдүүлэхийн тулд цахилгаан станцыг Тавантолгой юм уу Оюутолгойд барих, эсвэл дотоодын эрчим хүчний шугмаар хэрэглээгээ хангахаар тохиролцлоо. -Зээлийн хүү бууруулахаар тохирсон гэж байна. Яг хэд хүртэл бууруулахаар тохирсон бэ? - Бид олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Одоогоор яг тодорхой тоо хэлэх боломжгүй, зарчим дээрээ тохирсон. Мөн Оюутолгойгоор 35 сая ам.долларын татвар төлүүлэхээр ярьж байна.  Нийтдээ 150 сая ам.долларын татварын акт тавигдсан байдаг. Үүнийг арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх бололцоотой. -Нийтдээ 150 сая ам.долларын татварын акт тавигдсан ч 35 сая ам.доллар төлүүлнэ гэхээр хангалтгүй байгаа юм биш үү? -Энэ татварын хувьд яг үнэндээ Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой учраас гэрээний дагуу чөлөөлсөн, хөнгөлсөн эсвэл Дубайн төлөвлөгөөгөөр чөлөөлсөн татвар байсан учраас татварын акт ногдуулахдаа ч эргэлзээтэй зүйл бий. Эцсийн дүндээ татвартай холбоотой заалтууд Дубайн төлөвлөгөөтэй холбогдож байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21