Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр эвтэй байна

2018-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Манай монголчууд чинь цөөхүүлээ. Харин улстөрчид маань олуулаа. Олуулаа учраас эв нэгдэл гэдэг зүйл ард түмнээс илүүтэй улстөрчдөд асуудал болдог юм. Ижил тэнцүү сонголт хийчихээр бие биеэ бойкотлоод төрийн ажил гацаачихна. Аль нэгийг нь олонх болгоод тавьчихаар ааг бяр нь ихдээд хараа хяналтгүй болчихно. Бас олон суудал авсан улстөрчид хоорондоо эрх мэдлээ булаалдаад дөрвөн жилийн турш “зодолдчих” шинжтэй. Ер нь улстөрчид их ярвигтай юм. Харин сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрыг сүрхий эвтэй байгаа тухай хаа сайгүй ярих боллоо. Нэг нь АН-аас нэр дэвшиж сонгогдсон, нөгөө нь МАН-аас томилогдсон болохоор улстөрчид, улс төрийн хүрээнийхэн гайхаад байх шиг байгаа юм. Гэхдээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын “амьд харилцаа”-г харсан хүмүүс эвэртэй туулай харсан юм шиг, үгүйдээ л аль алийг нь урвагч болгож байгаад л ярьж байна. Энэ намрын чуулганы нээлт өнгөрсөн даваа гаригт буюу хуулийн дагуу аравдугаар сарын 1-нд болсон. Тэр орой нээлтэд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болжээ. Тэр хүлээн авалт дээр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр Брежнев, Цэдэнбал хоёр шиг тэврэлдэж, үнсэлцлээ гэлцээд байгаа юм. Нэг нь Америкаас, нөгөө нь Азербайжанаас ирсэн хоёр л доо. Тэр үеэр Ерөнхий сайд “...Намайг дэмжсэн, дэмжиж явдаг танд баярлалаа. Би сая Америкт очоод 350 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурчихаад ирлээ. Ерөнхий сайдын хувьд, монгол хүн болж төрсний хувьд бахархах гавьяагаа амжуулчихлаа” гэж “илтгэсэн” гээд л яриад байна. Уг нь монголчуудын эв нэгдэл хэмээх том агуулгаар нь харвал дээрх буруутгалууд хөгийн юм болж таарна. Гэхдээ тун нь хэтэрч болохгүй. Эв нэгдэл нэрээр цаагуураа хэн нэгийнх нь хувийн ашиг сонирхол гүйчихвий гэсэн хардлага бас яваад байна. Ингэж хардах нь зүйн хэрэг л дээ. Намрын чуулганы эхний өдрүүдэд ЗТХ-ийн сайдыг томиллоо. Шинэ сайдаар Ерөнхий сайдын маш ойрын Я.Содбаатар гишүүн тодорлоо. МАН-ын удирдлагууд сарын өмнө Булганд уулзах үеэр Я.Содбаатарыг сайд болгоё гэж тохирсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. Тэр уулзалтаас генсек Д.Амарбаясгалан нь бултжээ гэж бичиж байв. Генсекээс бусад нь Булганд “чуулсан” гэсэн үг л дээ. Хамгийн гол нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй шадарлаж ирсэн, УИХ дахь МАН-ын 33-ын бүлэгт харьяалагддаг Я.Содбаатар яаж 32-ын бүлэг, Ерөнхийлөгч гэсэн хоёр том даваан дээгүүр харайгаад ЗТХ-ийн сайд болсон бэ гэдэг анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнөх сайд Ж.Бат-Эрдэнэ нь 32-ын бүлгийн квотоор, Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй байсныг улс төрийн хүрээнийхэн нэвт шувт ярьдаг. Түүгээр бол 32-ын бүлгээс нэр дэвшсэн Ё.Баатарбилэг, эсвэл Ерөнхийлөгчийн санал болгосон экс сайд Д.Ганбат хоёрын нэг томилогдох байлаа. Гэвч өнөөдөр У.Хүрэлсүхийг Засгийн газраа байгуулж байх үеийн улс төр огт өөр болсныг ЗТХ-ийн сайдын томилгоо харуулж байгаа юм. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын эв нэгдэл ЗТХ-ийн сайдын томилгоон дээр илэрч байна гэсэн үг. Эв нэгдэл бидэнд хэрэгтэй. Шүүмжлэх хэрэггүй. Гэхдээ үүгээр халхавчилсан элдвийн үйлдэл явагдах вий гэж хардах нь бас хэрэгтэй юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21