Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумын Засаг дарга нь гадны компанийн ТУЗ-ийн гишүүн болжээ

2018-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Зүүн талаас хоёр дахь нь “Андын илч” компанийн үүсгэн байгуулагч З.Зэмбэ, гурав дахь нь Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ө.Батсайхан.
Ч.ЗОТОЛ Сүхбаатар аймагт сүүлийн хоёр жил уул уурхай идэвхжиж,  лицензийн наймаа газар авч улстөр, бизнесийн бүлэглэлүүд  нөлөөгөө тогтоож эхэлснийг нутгийн иргэд хэвлэлээр ярьж, бичих болсон. Иргэдийн яриаг баталж буй нэг баримт бол  тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Мандахнар, Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ө.Батсайхан нар БНХАУ-ын Жин Жөү Бао Хуй ХХК-ийн оролцоотой “Андын илч” компанийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон байна. Гишүүдийн урамшуулалд одоогийн байдлаар улиралд нэг сая төгрөг олгож байх тогтоол гарчээ. “Андын илч” компани өмнө нь  ХЦ-ийн 019 дүгээр анги болон өмнөд хөршийн компанийн мэдэлд байсан. Өдгөө орон нутагт өмчийн 49 хувийг шилжүүлсэн нь  сайн хэрэг боловч ТУЗ-ийн гишүүдийг сонгосон байдал шүүмжлэл дагуулаад байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын нэг компани, ХЦ-ийн 119 дүгээр ангийн хамтын эзэмшилд байсан “Андын илч” компанийн 49 хувийг орон нутагт шилжүүлсэн ч ТУЗ-ийн гишүүнээр ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн болон тус намаас сонгогдсон сумын Засаг дарга гэхчилэн нэг намын хүмүүсийг сонгожээ. Өдгөө Сүхбаатар аймгийн 13 сумын 12-т нь уул уурхайн нийт 127 лицензийг 78 аж ахуй нэгж эзэмшдэг. Сумын Засаг дарга нарын зүгээс аж ахуй нэгжид уул уурхайн зөвшөөрөл олгохдоо иргэдээс асуудаг тогтолцоог байхгүй болгох асуудлыг аймгийн удирдлага болон АМГТГ-т түлхүү тавиад байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21