Я.Содбаатар 32, 33-ын бүлгийн алиныг нь төлөөлөх вэ?

2018-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Намрын чуулган нээгдэж, гишүүдийн амралт дуусав. Ээлжит чуулганы өнгийг  Монголын улс төрд реформ хийх цаг болсон гэх мессежтэй төрийн өндөрлөгүүдийн байр суурь илүү тодотгосоныг хэвлэлүүд онцолж байна. Нэг ёсондоо Ерөнхийлөгч, УИХ-ын даргын өөрчлөлтийг эрхзүй, засаглалын тогтолцооноос эхлэх. Тэр тусмаа хойшлуулахгүй, яг одооноос хийхийг уриалсан уур амьсгалаар намрын улс төрийн өрнөл хүчээ авлаа.   Я.Содбаатар: ХАРИУЦЛАГАГҮЙ, АШИГ ХОНЖОО ХАРСАН БАЙДАЛТАЙ ЭВЛЭРЭХГҮЙ   “Дүрмийн” дагуу чуулганаар хамгийн хүлээлттэй, цаг үеийн халуун сэдвийг  эхэлж шийдэв. Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хариуцлага хүлээж, өргөдлөө өгснөөс хойш бараг хоёр сарын дараа түүний орны хүнийг томилж байгаа нь энэ юм. Салбарын дараагийн сайд Я.Содбаатарын хувьд тэр бүр ил цагаан яригдаагүй. Гэнэт тодорсон гэж хэлж болно. Түүний томилгоо хэдийгээр намынхаа  Удирдах зөвлөл, бүлгийн хуралдаанаар шуурхай дэмжигдсэн ч эрх баригч намын 32, 33-ын бүлгийн алиных нь ашиг сонирхлыг төлөөлөх нь одоохондоо тодорхойгүй. Өмнөх сайд Ж.Бат-Эрдэнэ 32-ын буюу М.Энхболдын бүлэглэлээс сайдын тушаалд очсон байдаг. Энэ зарчмаар бол 32-ын бүлгээс санал болгосон Ё.Баатарбилэг сайд болох ёстой байсан гэх. Харин Я.Содбаатарыг 33-ын бүлгийн төлөөлөл гэж үздэг. Тиймээс энэ удаагийн сайдын томилгоон дээр хоёр бүлэглэлийн дунд ямар тохироо хийгдэв гэдгийг Я.Содбаатарын алхам бүр гэрчлэх юм. Өөрөөр хэлбэл, түүний хөдөлгөөнөөс бүх зүйл тодорхой болно гэсэн үг. Юу вэ гэвэл, МАН-ын удирдлагууд өнгөрсөн сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдээр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд  хийсэн уулзалтыг Я.Содбаатарыг зохион байгуулсан гэж хэвлэлүүд бичиж байв. Уг уулзалтад Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар оролцсон гэж мэдээлсэн. УИХ-ын гишүүдийн зүгээс Зам, тээврийн хөгжлийн сайдын талаар мэргэжлийн хүн байгаасай гэж байсан бол  Я.Содбаатар тамга, тэмдгээ гардаж анхны хурлаа хийлээ. Тэрээр “...Эрдэм боловсрол, хүч бололцоогоо дайчлан ажиллахын зэрэгцээ салбарынхаа чадварлаг мэргэжлийн хамт олныхоо хүч дэмжлэгтэйгээр тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгтээ итгэл төгс байна. Юуны өмнө өнө эртний түүхэн уламжлал, өндөр босго бүхий Монгол төрийн нэр хүндийг сэвтээж байгаа төрийн зарим албан хаагчийн хариуцлагагүй, ёс суртахуунгүй, төрийн албанд хоноцын сэтгэлгээ, ашиг хонжоо харсан байдлаар ханддаг байдалтай эвлэрэхгүй гэдгээ хэлэхийг хүсч байна. Энэ томилгоог надад хүлээлгэж байгаа өндөр хариуцлага, итгэл найдвар, хийж бүтээхийн төлөө цаг нартай уралдан ажиллах бүтээлч даалгавар гэж хүлээн авч байгаагаа дахин илэрхийлье” гэж байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр юуны өмнө халаа сэлгээ хийхгүй, мэргэжлийн баг бүрдүүлнэ гэж ойлгож болох юм.   СӨРӨГ ХҮЧИН ЗАВСАРЛАГА АВАВ   Баасан гаригийн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайдыг томилж,  Монгол Улсын ирэх оны төсвийг хэлэлцсэн ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Үдээс хойшх хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах ажлын явцын талаар мэдээлэл хийв. Тэрээр “Хүн амын судалгаа, мэдээллээс үзэхэд, хотжилтын төвшин нь хөдөөгөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хурдацтай нэмэгдэж, 67.6 хувьд хүрээд байна. Нийслэл, бүсийн тулгуур төв болон аймгийн төв болох 23 хот, түүний орчимд манай улсын нийт хүн амын 66 орчим хувь нь амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж байна.Хүн амын хэт төвлөрлийг сааруулахын тулд шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлсийг нийслэлийн дагуул хот болон орон нутгийн хот, суурин газруудад бий болгох шаардлагатай.Хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн Рихтерийн долоо ба түүнээс дээш, 12 сум есөн баллаас дээш газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд, нийт хүн амын 86 хувь нь эдгээр газар нутагт амьдарч байна” гэдгийг онцоллоо. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

11 цаг 25 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

15 цаг 5 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

21 цаг 26 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

21 цаг 26 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

21 цаг 26 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2026-09-02