Я.Содбаатар: Хариуцлагагүй, ашиг харсан байдлаар ханддаг явдалтай эвлэрэхгүй

2018-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ҮЕНЧ Чуулганы өнөөдрийн хуралдаанаар гишүүдийн 90.8 хувийн саналаар Зам, тээврийн хөгжлийн яамны сайдаар Я.Содбаатарыг томиллоо. Тэрээр томилогдсон даруйд Шадар сайд Ө.Энхтүвшингээс тамга, тэмдгээ хүлээж авсан юм. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын ажлаа авсныхаа дараах анхны жиргээг “Сошиалын булан”-д онцолж байна. Тэрээр “​Улс орны маань хөгжлийн амин судас болсон энэхүү чухал салбарт миний бие эрдэм боловсрол, хүч бололцоогоо дайчлан ажиллахын зэрэгцээ салбарынхаа чадварлаг мэргэжлийн хамт олныхоо хүч дэмжлэгтэйгээр тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгтээ итгэл төгс байна. ​Юуны өмнө өнө эртний түүхэн уламжлал, өндөр босго бүхий Монгол төрийн нэр хүндийг сэвтээж байгаа төрийн зарим албан хаагчдын хариуцлагагүй, ёс суртахуунгүй, төрийн албанд хоноцын сэтгэлгээ, ашиг хонжоо харсан байдлаар ханддаг байдалтай эвлэрэхгүй гэдгээ хэлэхийг хүсч байна. ​Нэг үеэ бодвол эдийн засаг сайжирч байна, хийх, бүтээх эрмэлзэл дүүрэн, чадварлаг залуучууд олон байна. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл ч сэргэж байна. ​Одоо гагцхүү хамт олны идэвх чармайлтыг улс орон, салбарын өмнө тулгамдсан томоохон зорилтыг шийдвэрлэхэд зөв чиглүүлэх, оновчтой зохион байгуулалт бүхий чадварлаг удирдлага, төрийн албан хаагч бүрийн хариуцлага, гүйцэтгэх чадварыг дээшлүүлэн удирдах албан тушаалтнууд манлайлан ажиллах шаардлага хэрэгцээ урьд урьдаас илүү тулгарч байна.​ ​Энэ томилгоог надад хүлээлгэж байгаа өндөр хариуцлага, итгэл найдвар, хийж бүтээхийн төлөө цаг нартай уралдан ажиллах бүтээлч даалгавар гэж хүлээн авч байгаагаа дахин илэрхийлье” гэжээ. Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21