Алуурчин биш юм бол захиалагчийг яагаад нэрлэсэн бэ, Ц.Нямдорж сайд аа?

2018-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Ардчиллын удирдагч С.Зоригийг хөнөөсөн аллагын  хэргийн гүйцэтгэгч гэх үндэслэлээр ял шийтгүүлсэн нэр бүхий гурван иргэн шоронд хоригдоод жил тойрлоо.  Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг   захиалагчийг шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Тэгвэл уг хэрэг дээр ажилласан хуулийнхан болон Ажлын хэсгийнхэн захиалагчийг бүгд мэдэж байгаа. Цагдаагийнхан зарлахгүй байна гэж Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдэгдлээ. Тухайлбал,  Ц.Амгаланбаатар  мөрдөн байцаах болон шүүхийн шатанд захиалагч хэмээн цөөнгүй хүний нэрийг хэлсэн байдаг гэнэ. Тэгэхээр энэ салбарыг базаж буй хүний хувьд  Ц.Нямдорж сайд  өөрөө  ч бас  мэдэж байгаа гэсэн үг юм. Цагдаагийнхан зарлахгүй байгаа юм бол сайд өөрөө зарлаж бас болно шүү дээ. Дээр нь сайдын мэдэгдэлд  толгой эргүүлсэн асуудлууд бас байна. Тухайлбал, тэрээр “Б.Булганыг шүүх хуралд оруулаагүй шалтгаан нь гүйцэтгэгч хэмээн ял шийтгүүлсэн гурван хүнтэй нүүрэлдүүлэхэд нь   “алуурчид биш байна” гэсэн  юм билээ. Иймд хоригдож буй гурван хүнийг ялласан асуудлыг эргэж харах ёстой, хүн хэлмэгдүүлж болохгүй” гэж хэлсэн юм. Эндээс “Алуурчин биш юм бол захиалагчийг яагаад нэрлэсэн юм бэ” гэдэг асуулт тавигдаж байна. Иймээс  Ц.Нямдорж сайд ойрын үед дахин мэдэгдэл хийх хэрэгтэй болж байна. Эх сурвалж:www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21