Я.Содбаатар сайд болж, Засгийн газар унах уу?

2018-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад дэмжсэн байна. Хуучнаар бол Удирдах зөвлөл ингээд шийдчихсэн байхад Я.Содбаатар сайд болчихлоо гэж үзэхэд бараг болно. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдсөн. МАН-ын Удирдах зөвлөл ингэж чиглэл өгсөн ч гишүүд нь өөр шийдвэр гаргадаг болоод байгаа. Өнгөрсөн есдүгээр сарын 20, 21-нд болсон Нийслэлийн МАН-ын Бага хурлаас МАН-ын Удирдах зөвлөлийн эсрэг шийдвэр гарсан. Тэр асуудал тэгээд л өнгөрсөн. Харин үр дүнд нь МАН-ын Удирдах зөвлөл гэдэг “шүдгүй арслан” болсон гэдгийг энэ намын зарим удирдлагууд дээрх ажиллагаанд оролцосоноор тунхаглан зарласан юм. Тийм болохоор Нийслэлийн МАН-ын 360 гаруй хүн өөрсдийнхөөрөө шийдэж чадаж байгаа юм чинь УИХ-ын 64 гишүүн нь тухайн чуулганы “цаг агаар”-ыг харж байгаад л хэнийг сайд болгохыг шийдчихнэ гэсэн үг. Ер нь бол Я.Содбаатар УИХ дээр унах магадлал өндөр. МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар түүнийг ЗТХ-ийн сайдад дэмжээгүй нь тодорхой юм. Түүнийг эсэргүүцэх нам биш юм гэхэд бүлэг фракцууд бол бий. Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг анх байгуулахад ЗТХЯ-ыг 32-ын бүлэг нь авч, Ж.Бат-Эрдэнийг томилсон байдаг. Энэ тохироогоо бодвол Я.Содбаатар биш 32-ын бүлгээс нэр дэвшсэн Ё.Баатарбилэг сайд болох ёстой юм. Гэвч сүүлийн үед МАН-ын нөлөө бүхий улстөрчид тохирооноосоо ухардаг болсон. Намынх нь төв байгууллагын шийдвэр ч хаданд хашгирсан шиг замхардаг болчихсон юм. Ингэхээр УИХ хэнийг ч сайдаар томилж мэднэ. Нөгөө талаар Я.Содбаатар ЗТХ-ийн сайд болох юм бол Засгийн газар унаж магадгүй.  32-ын бүлэг буюу УИХ-ын дарга М.Энхболд нар Засгийн газрыг анхны тохирооноосоо буцлаа гэж үзвэл “тоосго сугалах” зарчмаар Засгийн газрыг ганхуулж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр Я.Содбаатарын хүсээд байгаа сайдын суудал У.Хүрэлсүхийн Засгийн газрын үнэтэй болж таарч байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21