Зураач М.Баярмагнайг 65 сая төгрөгөөр шагнахаар боллоо

2018-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ҮЕНЧ Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2018. 10. 03/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хувьцаа арилжаалах гадаадын Хөрөнгийн биржийг сонгоно Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааг Нью-Иорк болон Хонконгийн Хөрөнгийн биржээр арилжаалах талаар судлан танилцуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Д.Сумьяабазарт чиглэл болгов. Сонголт хийхдээ хөгжиж байгаа орнууд, тэр дундаа манай зах зээлийн талаарх хөрөнгө оруулагчдын мэдлэг, төрийн өмчит болон уул уурхайн салбарын компаниуд хувьцаа гаргаж байсан туршлага, зах зээлийн үнэлгээ зэрэг ерөнхий үзүүлэлтийг голлон анхаарна. Мөн хувьцааг хамгийн богино хугацаанд олон нийтэд анх удаа санал болгон хөрөнгө босгох, арилжааны дараах зохицуулалт харьцангуй энгийн байх зэрэг тусгайлсан үзүүлэлтийг харгалзах юм. Нью-Иоркийн болон Хонконгийн хөрөнгийн бирж нь хамгийн их хөрөнгө босгодог эхний таван биржийн жагсаалтад тогтмол ордог бөгөөд хөрөнгө оруулагчид хамгийн их бүртгүүлдэг байна. Товч мэдээ -  Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулсан хоёрдахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах үүрэг бүхий “Монголын мянганы сорилтын сан” байгуулахаар болов. Талууд хоёрдахь Компакт гэрээ боловсруулах чиглэлээр өнгөрсөн гурван жил идэвхтэй ажилласны дүнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхэд АНУ-аас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авах болсон юм. -  Стратегийн ач холбогдол бүхий Нарийнсухайтын нүүрсний орд, Тавантолгойн чулуун нүүрсний орд, Шивээ-Овоо, Багануурын хүрэн нүүрсний орд, Цагаан суварга, Эрдэнэтийн зэс, молибдений орд, Бүрэнхааны фосфоритын ордын талбайн хил заагийг хавсралтаар батлав. -  Монгол Улс, ХБНГУ-ын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ энэ сарын 08-09-нд Улаанбаатар хотод болно. Манай тал  “Биологийн олон янз байдал”, “Ашигт малтмалын тогтвортой менежмент”, “Эрчим хүчний үр ашиг” гэсэн тэргүүлэх гурван чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөжээ. -  Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. -  Хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж байгаа үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, байгууллагад “Үндэсний чанарын шагнал” олгож байхаар болов. Журмыг нь баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг болголоо. Чанарын шагналтай болсноор үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид болон олон нийтийн дунд чанарын талаарх мэдлэг, ойлголт нэмэгдэж, олон улсын стандартыг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулах, бүтээгдэхүүний чанар, гадаад зах зээлд өрсөлдөх чадвар дээшлэх зэрэг ач холбогдолтой гэж үзлээ. -  Усны нөөцийг хамгаалах, хомсдлоос сэргийлэх, ундны усны эх үүсвэр, усны чанар, аюулгүй байдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд сайд Н.Цэрэнбат илтгэл тавьж, холбогдох шийдвэр гаргуулахаар болов. -  Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Алтайн хадны зургийн цогцолбор болон Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий Хамгаалалтын захиргаа байгуулахаар шийдвэрлэв. -  “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоор ондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарах юм. Манай улс ялтан шилжүүлэх тухай гэрээг БНХАУ, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, БНСУ, БНЭУ, Канад Улстай, ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээг ОХУ, Турк, Польш, Куба улстай байгуулаад байна. -  БНХАУ-д болсон олон улсын дүрслэх урлагийн Биеннальд “Миний нутаг” монгол зургийн бүтээлээр оролцон шилдгээр шалгарсан Урчуудын эвлэлийн гишүүн, зураач М.Баярмагнайд 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов. Эх сурвалж: www.polit.mn  
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

11 цаг 26 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

15 цаг 6 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

21 цаг 27 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

21 цаг 27 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

21 цаг 27 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2026-09-02