УИХ-ыг тараах асуудлаар гишүүд юу хэлэв?

2018-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /10.29/ УИХ-ыг дараах асуудлаар зөвшилцөхөөр УИХ-ын дарга М.Энхболдод албан хүсэлт өгсөн билээ. Ерөнхийлөгчөөс ирсэн саналыг УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу ажлын тав хоногт багтаан хэлэлцэх учиртай. Улмаар УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналыг авч байж, дэмжигдэх зарчмыг хангах юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Би УИХ-ыг тарах шаардлага үүсээгүй гэж харж байгаа. Энэ чинь ард түмний сонголт. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал УИХ-ыг тарах хэмжээнд хүргээгүй байна. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудал ярьж байгаа юм билээ. Жишээ нь, Хөвсгөл аймаг дээр байгаа бүх хөрөнгө оруулалтуудыг над дээр тавьчихвал нэлээд хэдэн тэрбум болох нь тодорхой. Өмнө нь нэг тэрбумыг өгчихөөд, янз бүрээр хуваарилдаг байсан нь үнэн. Гэхдээ энэ бол өөр. Ихэнх хөрөнгө оруулалтаар одоо сургууль цэцэрлэг л барьж байгаа. Жил бүр л сургууль, цэцэрлэг барих зардал тусч байдаг. Ер нь хараад байхад Ерөнхийлөгч зарим асуудал дээр бухимдсан бололтой байна лээ. Өнөөгийн парламент өмнөхөөсөө дордсон зүйл байхгүй. Энэ чинь төр. Төрөөрөө бас тоглоод байж болохгүй.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-ЖДҮ-ийг дэмжих бодлогын хүрээнд орон нутаг руу зээлийг чиглүүлэх хэрэгтэй. Өнөөдөр энэ нөхцөл хангагдахгүй байгаа. Улаанбаатар хотод хэт их төвлөрөл үүсээд байгааг бодлогын хүрээнд анхаарах ёстой. УИХ-ыг тараах асуудлаар Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналын тухайд би хувь гишүүнийхээ зүгээс дэмжихгүй байгаа. Энэ асуудлыг УИХ-ын түвшинд ярилцаж шийдэх учиртай. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ажлаа хийгээд л явж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:  

-УИХ  тарах ёстой эсэхийг УИХ-ын даргаас нь очиж асуух хэрэгтэй. Тэр ЖДҮ-ийг тойрсон асуудал дээр хууль хяналтын байгууллагынхан ажиллаж эхэлсэн юм билээ. Шалгаж дуусаад, үр дүнгээ ярих байх. Ер нь бол УИХ-ыг тараах асуудлаар Ерөнхийлөгч санал гаргах бүрэн эрхтэй. Тэр бүрэн эрхээ эдлэж, саналаа гаргасан. Харин шийдвэр гаргах эрх нь УИХ-д байгаа.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

-УИХ-ыг тараах эсэх асуудлаарх яриа цаашаа нэлээд хөвөрнө гэж би хувьдаа харж байгаа. С.Жавхлан гэдэг бие даагч гишүүний хувьд энэ асуудлаар байр суурь илэрхийлэхэд эрт байна. Ерөнхийлөгчийн бичигт УИХ-ын дарга байр суурьтай хандах юм. Шууд буцаах юм уу. УИХ-аар хэлэлцүүлэх юм уу гэдэг нь тодорхой болоогүй байна. Ер нь УИХ  маш муу ажиллаж байгаа нь үнэн. Гол нь УИХ-ыг тараах асуудал дээр  энэ олон хулгайч гишүүд юу гэж ярих нь сонин байна.

  Эх сурвалж:www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21