Ерөнхийлөгчийг уурлуулсан хүн дэргэд нь бий

2018-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Дамдин-Очир Ерөнхийлөгч ууртай байна. Уурандаа хэрэггүй ч юм их ярилаа, хийтэй зүйл ч их хэллээ. Ерөнхийлөгчийн уурыг хүргэсэн гол хүмүүс нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёр юм байна гэж ойлголоо. Бас Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, 2019 оны төсвийн ажлын хэсгийн дарга Д.Оюунхорол, ер нь МАН-ын бүх гишүүн түүний уурыг хүргэжээ. Тиймээс ч цензургүй яриахаасаа өмнө УИХ-ыг тараах шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод өгсөн байна. За яахав, нэгэнт л цензургүй ярианд орсон болохоор Ерөнхийлөгч цензургүй л ярих шиг боллоо. Гэхдээ Ерөнхийлөгч уур унтуу хүргэсэн хүнээ арай л буруу тоочиглоод байх шиг байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ирэх оны төсөв дээр ингэж ажиллая гээд зарчим тохирч л дээ. Майдар хотыг дэмжих, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих гээд бодитой зүйлүүдийг ярьсан байна. Ер нь бол төрийн өндөрлөгүүд төсөв ярих үед иймэрхүү зүйлүүдийг тохироод л явдаг жишиг бий. Гэтэл Майдар хот, дэмжих салбар  битгий хэл Тамгын газрынх нь зардлыг тас хассан төсөв батлахаар болчихжээ. Үүнийг мэдээд, ихэд уурласан Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Ерөнхий сайдыг дуудаж уулзжээ. “...Чи яагаад тохирсноо хийхгүй байгаа юм бэ, төсөв юу болоод байна вэ” гэхэд нь Ерөнхий сайд “...Та Хүрэлбаатартай уулзаж тохирох хэрэгтэй” гэжээ. Ингэхэд Ерөнхийлөгч “...Чи Ерөнхий сайд байж Сангийн сайдаа барьж дийлдэггүй юм уу” гэсэн тухай зарим эх сурвалж бичсэн байна. Бас улс төрийн хүрээнд энэ яриа явж байна. Яг үнэнийг хэлэхэд Ерөнхий сайд Ерөнхийлөгчид үнэнийг л хэлсэн байгаа юм. Гэвч цаадах нь ойлгоогүй бололтой. Энэ асуудал дээр Ерөнхийлөгч Ерөнхий сайдад тунирхаж, үг хаяад байх шаардлагагүй байжээ. Ерөнхий сайдын үгийг л ухах ёстой байж. Учрыг ухвал Ерөнхийлөгчийн Тамгын газрын зардал тэгтлээ танагдаж, Майдар хотын дэд бүтцийн хөрөнгө хасагдсанд буруутай хүн нь Тамгын газрын дарга нь гэж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Сангийн сайд хоёрын харилцааг мэдэхгүй хүн Монголд ховор. Улс төр рүү өнгийдөг хүн бүр мэднэ. Хоёрхон жилийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга УИХ-ын дарга байлаа. Сангийн сайд сул гишүүн байв. Тэр үед УИХ-ын дарга сул гишүүнийг үг хэлэхэд нь “...Увсынханд орчуулагч хэрэгтэй” гэж хэлээд дараа нь сонгуулиар Увсад очоод “алуулах” шахсан. Сул гишүүн ч хариу барьсан нь тэр. Дараа нь 2016 оны сонгуулиас нэг жилийн дараа МАН засгаа унагаж, өнөөх сул гишүүнийг Сангийн сайд болох гэхэд Хотгор шанагын уурхайг зарсан гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон нөгөөх УИХ-ын дарга бүх чадлаараа эсэргүүцсэн. Ингэж энэ хоёр хүн эвлэршгүй дайснууд болсон юм. Сангийн сайд ч саяын төсөв дээр инэгж хасалт, таналт хийхээ Ерөнхий сайддаа ойлгуулсан бололтой юм. Тиймээс Ерөнхий сайд Ерөнхийлөгч дээрх үгийг хэлээд гарсан болж таарч байна. Ингэхээр Ерөнхийлөгчийг уурлуулсан хүн дэргэд нь байгаад байгаа юм байна. Цаашид Ерөнхийлөгч Ерөнхий сайд хоёрын яриа хөөрөө, эв найр хэвэндээ байна гэвэл нэг бол Ерөнхйилөгчийн дэргэдээс Тамгын газрын дарга нь явах, эсвэл Ерөнхий сайдын багаас Сангийн сайд нь гарах л болж байгаа юм. Төрийн ажилд хувийн харилцаа хутгалдсан өнөөгийн нөхцөл байдалд үүнээс өөр гарц үгүй юм.   Эх сурвалж: polit.mn
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

10 цаг 30 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

14 цаг 9 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

20 цаг 31 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

20 цаг 31 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

20 цаг 31 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2026-09-02