Ерөнхийлөгч ба МАН-ын бүлэг

2018-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаан нэлээд ширүүн өрнөлөө.   Ерөнхийлөгч,  Ерөнхий сайд нар оролцож, сүүлийн үед улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлын талаар байр сууриа илэрхийлсэн байна.  Тухайлбал, ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд эрх мэдлээ ашиглан зээл авсан талаар Ерөнхийлөгч Х.Баттулга “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэдэн төгрөг төсөвлөх санал гаргасан. Гэтэл зориулалтын бусаар улстөрчдийн нөлөөгөөр санхүүжилт нь явчихлаа. Нэр холбогдсон сайд нарт ёс зүйн хариуцлага тооцох юм байна уу.  Жижиг, дунд үйлдвэрийн сангийн зээлийг зориулалтын бусаар ашигласан бол эрүүгийн хариуцлага хүлээх ял бий шүү. Анхаараарай” хэмээн нэлээд ширүүн Ерөнхий сайдад хандсан.  Ерөнхий сайд энэ асуудлаар  “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд чиглэж өгсөн бөгөөд сарын өмнө Сангийн яамнаас тус сангийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан” гэжээ.  Удахгүй шалгалтын үр дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ЖДҮХС-гаас эрх ашгаа хэтрүүлж, албан тушаалын байдлаа ашиглан, хууль бусаар зориулалтын дагуу зээл аваагүй этгээдүүдийг тогтоож, хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хариуцлагын асуудлыг ярина. Цаашид ийм бусармаг үйлдлүүдтэй эвлэрэхгүй” хэмээн мэдэгдсэн байна.  Ерөнхий сайд энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай маргалдаад амжсан.    У.Хүрэлсүх “С.Чинзориг сайд Ж.Ганбаатар хоёр УИХ-ын чуулганы хуралдаанд ЖДҮ-тэй холбоотой асуудлаар маргалдсанаас хамаг хэрэг үүслээ” гэхэд Ж.Ганбаатар “Би чуулганы танхимд хүнтэй хэрэлдээгүй. Би худал зүйл сонсохгүй” гэжээ.  У.Хүрэлсүх “Намын дарга чинь үг хэлж байна. Чи дуугүй сонсч сур. Чи дүүргийн намын хорооны дарга. Танай дүүргийн намын хорооны гишүүн чиний өөдөөс ингэж хэдэрлээд байвал яах вэ.  Чи хүний үгийг сонсч сур.  Анх удаа УИХ-д сонгогдсон хэр нь их пээдэлзээд байгаа. Намайг УИХ-ын гишүүн байгаагүй гэж бодоо юу. Би хэд хэдэн удаа УИХ-д сонгогдож наад танхимд чинь сууж байсан юм. Чам шиг бацаан ингэж пээдэлзэх болоогүй” гэжээ.  Тэрээр “ Манай улс 80 гаруй сая малтай боллоо, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, арьс шир боловсруулах үйлдвэрлэлд 500 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө ирэх оны төсөвт тусгачих гэж Сангийн сайд Хүрэлбаатар гэдэг дуракт хэлсэн. Одоо хүртэл алга.  Ирэх жилийн төсөвт ард түмнээ бодсон зүйл алга. Аялал жуулчлалаа хөгжүүлэх боломж, санхүүжилт байхгүй байна. У.Хүрэлсүх өөрөө төсвийг уншиж үзээгүй байна. Ганц УИХ-ын дарга л төсвөө уншжээ.  УИХ-ын гишүүдийн 51 нь дээд боловсролтой. Тэгсэн атлаа төсвөө ойлгохгүй байна.  Бямбацогт оо чи хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай их ярих юм аа. Энэ төсөвт чинь чиний яриад байгаа хөгжлийн бодлого төлөвлөлт алга. Ц.Даваасүрэн эрчим хүчний салбарт ямар ч бодлого алга. Энэ өвөл нийслэлчүүдийг хөлдөөх нь ээ” хэмээн бүлгийн гишүүдийн нэрийг зарлаж, байр сууриа илэрхийлэн нэлээд ширүүхэн хурал болсон байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21