Ч.Хүрэлбатаар: Төсөлд жилд 24 тэрбум төгрөг зарцуулдаг

2018-10-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос “Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төслийн нэгжүүдийн талаар” Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгжийг Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу байгуулж ажиллуулдаг бөгөөд одоогийн байдлаар гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 59 төсөл хэрэгжүүлэгч нэгж байгуулсан байна. Эдгээр нэгжээс 53 нь гадаад зээл, тусламжийн эх үүсвэрээс санхүүждэг бол зургаа нь улсын төсвөөс санхүүждэг төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд юм. Төслийн нэгжүүд нийтдээ 468 төслийн ажилтантай, тэдгээрийн үйл ажиллагааны зардалд жилд дунджаар 24 орчим  тэрбум төгрөгийг зарцуулж байна гэдгийг дурдлаа. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газрын авч байгаа хөнгөлөлттэй зээл, тусламжийн эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнүүд нь ихэвчлэн нийгмийн үр өгөөжтэй, эргэн төлөгдөх чадваргүй, нэн ялангуяа төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэхэд эх үүсвэр хүрэлцдэггүй дэд бүтэц, авто зам, эрчим хүч зэрэг салбарт хэрэгжиж байна. Засгийн газар 2013-2017 оны хооронд нийт 85 төсөл, хөтөлбөрийг гадаадын зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлснээс 61 төсөлд төсөл хэрэгжүүлэгч нэгж байгуулж ажилласан байна. Эдгээрээс 14 нэгж нь тухайн төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж дуусгавар болгосон бол үлдсэн  төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд нь тухайн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Дуусгавар болсон төслөөс амжилтгүй, үр дүнгүй хэрэгжсэн төсөл байхгүй бөгөөд одоогоор татан буулгах төсөл хэрэгжүүлэх нэгж байхгүй.    Түүнчлэн эдгээр төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн үйл ажиллагааны зардалд 2013-2017 оны хооронд нийт 52.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагааны зардал нь тухайн төсөл, хөтөлбөрийн онцлог, ач холбогдол, хамрах хүрээ зэргээс хамааран харилцан адилгүй байдаг  бөгөөд төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны зардлын жилийн жигнэсэн дундаж хэмжээ 318.4 сая төгрөг байна” гэдгийг хэллээ. Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан тус яамны хэмжээнд одоогоор 23 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаагаас 11 нь буцалтгүй тусламжаар, 12 нь хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Азийн хөгжлийн банкнаас 6 төсөл хэрэгжүүлж байгаа, үүнээс 22 сая ам.долларын санхүүжилтээр 2011-2018 онд хэрэгжүүлэхээр тохирсон Дээд боловсролын шинэчлэлийн төслийн үр дүн сайн байгаа. Энэ төсөл нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн өрсөлдөх чадвартай төгсөгчдийг бэлтгэх үндсэн зорилготой гэсэн мэдээллийг өгөв. 2018 оны төсвийг батлахад гадаадын зээл тусламжаар санхүүжигдэх хөрөнгө 134 тэрбумаар хасагдсан. Ирэх 2019 оны төсвөөс гэхэд бас 120 тэрбум төгрөгөөр хасагдаад байна. Энэ бүхэн нь төслийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж, хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах зэрэг сөрөг үр дагаварт хүргэж байна. Мөн төслийн нэгжийн удирдлагууд байн байн солигддог, газрын асуудлыг шийдэхэд хүндрэл учирдаг гээд янз бүрийн гацаа саад, хүндрэл бэрхшээл тохиолдох нь ч бий. Зарим яаманд хэрэгжиж хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн санхүүжилт гүйцэтгэл сайтай байхад зарим яаманд хэрэгжилт удаан, мөнгө хэмнэгддэг тал байсан учраас ирэх оноос гадаадын зээл тусламжийн хөрөнгийг Сангийн сайдын багцад төвлөрүүлэх замаар санхүүжилтийг саатал хүндрэлгүй, оновчтой зохицуулж шуурхай шийддэг байхаар болж байгаа гэдгийг Сангийн сайд хэллээ. Эх сурвалж: www.polit.mn    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21