Польшид амьдарч буй иргэд тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүслээ

2018-10-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Чуулганы баасан гаригийн /2018.10.26/ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Польш Улсад манай улсын 940 иргэн ажиллаж амьдардаг гэсэн судалгаа гарсан. Тэдгээр иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг. Харин нийгмийн даатгалын шимтгэлээ Польш улсад төлж байгаа ч тус улсын хуулийн дагуу нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь үүсдэггүй.  Монголдоо нийгмийн даатгал, шимтгэлээ төлөөгүй учраас Монгол Улсаасаа нийгмийн даатгал хүртэх эрх нь мөн  хязгаарлагдмал байгаа. Тиймээс хоёр улсын хооронд байгуулсан  хэлэлцээрийн дагуу тус улсад ажилласан жил төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, Монгол Улсад ажилласан жилийн нийгмийн даатгалын шимтгэлээ нэгтгэж болно. Ингэснээр Польш улсад ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилд оногдох тэтгэврээ Польш Улсын талаас харин Монгол Улсад ажиллаж нийгмийн даатгал, шимтгэлээ төлсөн жилдээ оногдох тэтгэврээ монголоос авах эрх нь үүсэх юм.Тэтгэмжүүдээ ч авна” гэсэн мэдээллийг өглөө. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21