Э.Идэрцог: Г.Доржзодов АТГ биш ТЕГ-т шалгагдаж байсан

2018-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн хурал зарлаж, шалгаж буй хэргүүдийнхээ талаар мэдээлэл өгдөг. Өчигдөр Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар мэдээлэл хийв. Энэ сард иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж, хууль зөрчсөн гурван албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан, Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Чимгээ, Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дарихжав нарт цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.  Мөн тус газраас Дорноговь, Завхан, Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор тус тус нэр дэвшсэн Ц.Батболд, Б.Нарангэрэл, Ж.Баттөр нарын мэдүүлгийг хянаад илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн гэв.  Үүний дараа мөрдөн шалгах хэлтсийн дарга,  эрхэлсэн комиссар Э.Идэрцог сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -60 тэрбумын асуудлаар иргэн Г.Доржзодов мэдээлэл хийсэн. Энэ үеэр АТГ нотлох баримтыг өөрчилсөн гэж ярьсан. Энэ үнэн үү? -Иргэн Г.Доржзодовын хийсэн мэдэгдэл дээр ганц хоёр мэдээллийг худлаа байсан гэдгийг хэлмээр байна.  2016 онд УИХ-ын сонгуулийн үеэр Ардчилсан нам, МАХН хоёр субъектээс 60 тэрбумын асуудлаар холбогдох дуу дүрсний бичлэгтэй материалуудыг АТГ болон Цагдаагийн байгууллагад зэрэг хандсан байдаг. Хавсаргаж ирсэн материалыг АТГ хүлээж аваад шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн. Түүнээс биш Г.Доржзодовын ярьж байгаа шиг  АТГ хуурамч бичиг баримт бүрдүүлж шинжилгээнд хүргүүлсэн зүйл ерөөсөө байхгүй. Мөн Г.Доржзодов өөрийгөө АТГ-д  шалгуулсан, мөрдөж мөшгүүлсэн гэж ярьсан.  Тийм асуудал огт байхгүй. Өөрөө тоног төхөөрөмж ашиглаж бусдыг мөрдөн мөшгөсөн хэргээр ТЕГ-т шалгагдаж байсан. Харин тэрхүү асуудлыг АТГ-ын үйл ажиллагаа мэт бусдад буруу ойлголт өгсөн. -Прокурорууд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухай асуудал яригдаад удаж байна. Шалгалтын явц нь ямар байгаа вэ? -Прокурортой холбоотой асуудлыг хяналт шалгалтын хэлтэс шалгасан. Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлээд шалгалтын ажиллагаа явагдаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. -АМГТГ-ын хэлтсийн даргын бичлэг задраад шалгагдаж байгаа. Энэ асуудал юу болсон бэ? -АМГТГ-ын хэлтсийн даргын бичлэгтэй холбоотой асуудал шалгагдаж байгаа. -179 сая төгрөг зарцуулсан төмөр замын хэрэг юу болсон бэ? -Төмөр замтай холбоотой асуудал шалгагдаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй. -Нэгдүгээр сургуулийн захирал болон Дулааны сүлжээ ТӨХК-ийн захирлыг авлига авч байхад нь баривчилсан гэсэн. Эдгээр хэрэг хэрхэн шийдэгдэж байна вэ? -Нэгдүгээр сургуулийн захирал удаа дараа хахууль авсан хэрэг цагдан хориотой шалгагдаж байна. Хэргийг ойрын үед  дуусгаж прокурор шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-н захирал Д.Бямба-Очир албан үүргээ давуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон. Бусдаас хахууль авсан хэргээр цагдан хоригдон шалгагдаж байна. Цахим орчинд 500 сая төгрөг аваад үйлдэл дээрээ баригдлаа гэх мэдээлэл байна. Тодорхой хэмжээний мөнгө хурааж авсан.  Хурааж авсан мөнгөний гарал үүслийг шалгаж байгаа. -1.3 сая ам.доллар хураасан хэрэгт шүүгч холбоотой гэсэн мэдээлэл яригдаад байгаа. Үүн дээр тайлбар өгөөч? -Энэ асуудал цахим орчинд олон янзаар бичигдэж байгаа. Цагдаагийн томоохон албан тушаалтан, прокурорын өндөр албан тушаалтан,  шүүгч , УИХ-ын гишүүн холбоотой мэтээр бичигдэж байгаа.  Эдгээр асуудалд дээрх дурдагдсан албан тушаалтнууд ямар ч холбоогүй. Тус газрын мөрдөн шалгах хэлтэс дээр бусдад хахууль өгсөн гэдэг зүйл ангиар яллагдагчаар татаж байгаа этгээдийн өөрийнх нь хөлсөлсөн байрыг олж, тэндээс хурааж авч шалгаж байгаа хэргийн мөнгөн дүн байгаа юм. Үүнд дээрх албан тушаалтны гэрээс хураасан зүйл огт байхгүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21