Үндсэн хуулийг шинэ Дээд хуулиар солихыг иргэд дэмжив

2018-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэргүүтэй намын удирдлагууд энэ сарын 15-19-нд Баян-Өлгий, Увс  аймагт ажиллалаа. Аймгийн төвийн 12 багийн төлөөлөл болох айл өрхөөр орж цайны уулзалтаа хийв. Энэ үер II багийн иргэн 82 настай Орал гэргийн хамтаар хүндэтгэл үзүүлж өөрийн гараар гаршуулсан гурван настай бүргэд бэлэглэж Шинэ дээд хууль батлагдах ажилд нь амжилт хүсэв. Дараа нь дээд үндсэн хууль танилцуулах цайны уулзалт “Фатик” уламжлалт эмнэлэгт боллоо. Шинэ дээд хуульд эрүүл мэндийн үйлчилгээг төрөөс үнэ төлбөргүй болгохоор тусгасан.  Баян-Өлгийчүүд дээд үндсэн хуулийн хэлэлцүүлэг, санал авах ажилд идэвхитэй оролцож дэмжихээ илэрхийлж байв. Манай улсын үндэсний цөөнх болсон Баян-Өлгийчүүд төрийн тогтооцоог өөрчлөх цаг болсон. Шинэ дээд хууль батлах ажлыг яаравчлах нь чухал юм. Энэ хууль батлагдснаар ЕБС-д казах хэлний анги нээгдэнэ. Давхар иргэншилтэй болохоос гадна төрийн өмчийн бүх шатны сургууль, эмнэлэг үнэ төлбөргүй болно. Мөн байгалийн баялаг ард түмний мэдэлд ирж бид эх орндоо хүн шиг амьдрах боломж нээгдэнэ тиймээс энэ хуулыг батлуулахын төлөө нэгдэе хэмээн уриалж байв.  МАХН орон даяр эхлүүлсэн бүгд найрамдах монгол улсын шинэ дээд хуулийг дэмжих гарын үсэг цуглуулах аян Увс аймагт 17,18-ны өдрүүдэд үргэлжилсэн юм.  МАХН-ын дарга Н.Энбаяраар удирдуулсан ажлын алба Увс аймаг дахь ажлаа Хяргас нуураас эхлэв. Киргизийн Иссы-Куль нуурын усыг Хяргас нууранд хийж хоёр орны найрамдалт харилцааг сэргээж бэлэгдсэн үйл явдал боллоо. Энэ үеэр Н.Энхбаяр “ Ус ой санамжтай байдаг гэж үздэг юм байна. Усны ой санамжаар дамжуулан энэ нутагт амьдарч байсан Киргизийн өвөг дээдэс болон манай хоёр орны хөгжил ус шиг арвижиж  үсрэнгүй хөгжлийн замдаа орох болтугай” хэмээсэн юм. Улмаар тус аймгийн Наранбулаг, Тариалан суманд шинэ дээд хууль танилцуулах цайны уулзалтаа хийж хуулийн үзэл санааны талаар танилцуулав. Увс аймаг нийт 50 орчим мянган сонгогчтой. Үүний 50 хувь нь шинэ дээд үндсэн хуулийг дэмжиж гарын үсгээ зурах ёстой. Өнөөдрийн байдлаар 5000 орчим хүн дэмжихээ илэрхийлж байлаа. Ойрад Хөгжимт драмын театрт болсон уулзалтад 200 гаруй иргэд шинэ дээд хуулийг дэмжихээр илэрхийлэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21