Оюутолгойн ажлын хэсгийнхний идэвх яагаад суларчихав?!

2018-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН   УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд захирамж гаргаж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва томилогдсон байдаг.   Бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллахаар болов.   Мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ-д танилцуулахыг Ажлын хэсэгт захирамжаар даалгасан байна.  Үүнээс хойш долоон сарын хугацаа өнгөрсөн ч ажлын хэсгийнхэн одоо хүртэл санал дүгнэлтээ урьдчилсан байдлаар танилцуулаагүй байна.  Энэ хугацаанд ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир нэрээ татаж, түүний  оронд Д.Тэрбишдагва ажиллах болсон.  Д.Дамба-Очирыг ашиг сонирхлын  зөрчилтэйгөөр нэрээ татсан байж магадгүй гэсэн таамаг байсан юм. Одоо тэдний ярьж буйгаар бол 200 хуудас материал  цугларсан бөгөөд  үүнийгээ нэгтгэж, удахгүй УИХ-д танилцуулна гэсэн тайлбар өгч байна.   Нууцын зэрэглэлтэй учраас зарим мэдээллийг өгөх боломжгүй гэсэн  бүрхэг хариулт ч явж байгаа юм.  Мөн өчигдөр болсон  Ажлын хэсгийн хуралдаанд 11 хүнээс зургаан гишүүн ирж, ирц нь  арай гэж бүрджээ. Ажлын хэсэг дотор таван дэд ажлын хэсэгтэй. Эдгээрийг таван Төрийн нарийн бичгийн дарга ахалж байгаа. Дэд ажлын хэсэгт судлаачид, эрдэмтэд, намуудын төлөөлөл, нам бусчуудын төлөөлөл, эдийн засагчид, төрийн албанынхан зэрэг олон хүн багтаж чиглэл чиглэлээрээ ажиллаж байгаа. Дэд ажлын хэсгийн дүгнэлт  өнгөрсөн наймдугаар сард гарчихсан байна.   Харин УИХ дахь ажлын хэсэг сул байгаа нь үүн дээр ч харагдаж байна.   Гуравдугаар сард ажлын хэсэг байгуулагдаж, наймдугаар сард  дэд ажлын хэсгийн дүгнэлттэй танилцсан. Одоо арваннэгдүгээр сар болж байхад УИХ-д санал дүгнэлтээ ч танилцуулаагүй байна.  Мөн ажлын хэсгийн хуралдаанд гишүүдийнх нь тал хувь оролцохгүй байгаа нь энэ ажлын хэсэг зөв дүгнэлт гаргах эсэхэд эргэлзээ төрүүлж эхэллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21