Ц.Даваасүрэн: Оюутолгой, Тамсагийн ордын мөнгө Монголоор дамжвал гадны банкууд өөрсдөө орж ирнэ

2018-10-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Баасан гаригийн /2018.10.19/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Валют зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Хуульд стратегийн ач холбогдол бүхий орд газарт үйл ажиллагаа явуулдаг гадны хөрөнгө оруулалттай компаниудын дансыг Монголбанканд байршуулах талаар тусгажээ. Энэ үеэр зарим гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын мөнгө Монголын банкаар дамжих ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Харин Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Оюутолгой мөнгөө гадуур дамжуулаад байгааг дэмжихгүй. Өмнө нь Оюутолгойн мөнгийг Монголын банкны дансаар дамжуулдаг больё гэдэг шийдвэрийг УИХ гаргасан. Төв банкны биш Монголын банкаар дамжуулах. Манайхан хямд хүүтэй зээлийн үүсвэрийн тухай их ярьдаг. Үүнийг захиргаадлаар шийдэж чадахгүй. Гадны хямд хүүтэй, хямд эх үүсвэртэй банкуудийг оруулж байж шийднэ. Тэр банкуудыг бид захиргаадаад оруулж ирж чадахгүй. Тэд ашиг хөөж орж ирнэ. Оюутолгой, Тамсагийн ордын том мөнгүүд Монголын татварын дансаар дамждаг болсон тохиолдолд гадны банкууд өөрөө ороод ирнэ. Оюутолгойн төсөл яригдаж байх үед нэлээн том банкны групп Монголд оруулж ирэх судалгаа хийж байсан. Хамгийн гол нь Төв банкаар дамжуулна гэвэл гадны банк орж ирэхгүй. Гадны хямд эх үүсвэрийг оруулж ирэх бол Монгол Улсад байршилтай арилжааны банкаар татварын данс нээгээд мөнгөө дамжуулна гэвэл гадны банк том компаниудаа дагаад ороод ирнэ”гэлээ.  Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21