Н.Баяртсайхан огцрох болзлоо хангалаа

2018-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР МАН сонгуульд ялсныхаа дараа буюу 2016 оны долдугаар сарын 21-нд Эрхүүгийн Улс, ардын  аж ахуйн дээд сургууль, Москвад Төрийн удирд­лагын академи төгссөн Н.Баяртсайханыг УИХ-аар хэлэлцүүлээд Монгол­банкны ерөнхийлөгчөөр томилж байлаа. Н.Баяртсайханыг Мон­гол­банкны ерөнхий­лөгч болдог өдөр нэг ам.долларын ханш 2 043.40 төгрөг байв. Тэгвэл үүнээс хоёр жил гурван сарын дараа буюу өчигдөр 2 564.90 төгрөг болсон байна. Нэг ам.доллар 521.50 төгрөгөөр нэмэгджээ. Бас түүнийг Монгол­банкны ерөнхийлөгчөөр томилогдсон өдөр дизелийн түлш 1640, АИ-95 бензин 1730,  АИ-76, 80 бензин 1450, АИ -92 бензин 1530 төгрөгийн үнэтэй байлаа. Тэгвэл өчигдөр дизелийн түлш 2220, АИ-95 бензин 2211,  АИ-76, 80 бензин 1732, АИ -92 бензин 1874 төгрөгт хүрсэн байна. Нэмэгдсэн зөрүү нь 288-580 төгрөг болж байна. Ер нь бол ам.долларын өсөлтийг дагаад бензин шатахуунаас гадна талх, гурил, мах гээд өргөн хэрэглээний барааны үнэ огцом өсч байна. Өөрөөр хэлбэл, Монголбанкны барих ёстой ханшны өсөлт ард түмний халаасыг тэмтэрч байна. Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Баярт­сайхан уржигдар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр валютын ханшны талаар мэдээлэл хийхдээ “...Төгрөгийн ханш ийнхүү сулрахад эдийн засгийн дотоод болон гадаад хүчин зүйл нөлөөллөө. Би гадаад зах зээлийг ажиглаж байна” гээд хээвнэг сууж байна. Тиймээс мөн өдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэвлэлийн бага хурал зарлаж “...Монголбанкны ерөн­хийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх буюу хариуцлага тооцох асуудлыг хөндөн тавьж байгаагаа мэдэгдэж байна”гэж сэтгүүлчдэд ярьсан юм. Энэ зөв. Монгол­банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан огцрох ёстой. Тэр болзлоо хангачихсан. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21