54 тэрбумаар утааг бууруулах төслийн хувь заяа хэрхэх вэ?

2018-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН 2019 онд агаарын бохирдлыг бууруулахад 200 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаад байна. Үүнээс 54 тэрбум төгрөгөөр  100 мянган айлын янданд утаа шүүгч байрлуулах талаар ярьж эхэллээ.  Анхнаасаа  шүүмжлэл дагуулж эхлээд буй  энэ асуудал өмнө нь яригдаж байсан.  Өнгөрсөн долдугаар сарын 5-нд болсон Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Утааг үүсгэж байгаа зүйл нь гэр хорооллын зуух, яндан. Үүнийг ярихгүйгээр богино хугацаанд утааг сааруулна гэсэн асуудал байж болохгүй. Холын хугацаандаа орон сууц, хийн түлш гээд утааг бууруулах арга хэмжээ бий. Гэхдээ үүнд маш их хугацаа, хөрөнгө шаардана. Богино хугацаандаа зуух, яндантайгаа ноцолдохоос өөр аргагүй. Тиймээс Засгийн газраас 120 мянган өрхөд утааг бүрэн шатаадаг, агаарт хаягдал багатай янданд нь голын хотол, зуухны хүхээг, төхөөрөмж суурилуулахаар хөрөнгө мөнгийг нь шийдээд захиалсан. Есдүгээр сараас эхлээд төхөөрөмжөө суурилуулаад эхэлнэ. Энэ бол утааг бууруулахад нэлээд бодитой ажил болно. Засгийн газар мөнгийг нь шийдчихсэн юм билээ. 250 ам.долларын үнэтэй байсныг 200 ам.доллар болгож бууруулаад захиалгаа өгсөн. Авч ирээд суурилуулахдаа айл өрхийн амьжиргаанд дарамт болохгүй замаар Засгийн газар хөрөнгийн эх үүсвэрийг шийднэ” гэсэн байдаг.  Тэгвэл энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт БОАЖ-ын сайд  Н.Цэрэнбат мэдэгдэл хийсэн байдаг.  Тэрээр “ Энэ удаа шүүлтүүр тараах гэж байна гэж шүүмжилж байгаа. Тэгвэл ард иргэдийн эрүүл мэндийг хэн хамгаалах юм. Одоо зоригтой алхмуудыг хийж чадахгүй юм бол хэзээ хийх юм бэ. Утааны шүүлтүүр авсан айлууд бар код, смарт апплейкшнтэй болно. Цахилгаан түгээх сүлжээ компани нь түүнийг хянаад явна. Хятадын “Haier” компанид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг оруулж ирнэ. Тус компанийн зүгээс үйлдвэрлэлийн баталгаа өгсөн. Уг компанийнхан Монголд ирж бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулна. Энэ бол маш хариуцлагатай ажил. Хүмүүс угаартахаас эхлээд эрүүл мэндтэй нь холбогдох асуудал. “Haier” компанийн эрчим хүчний технологийн компанийн төлөөлөл Ерөнхий сайдтай уулзсан. Бид тэдэнд хандсанаар хамтарч ажиллахаар болсон. Шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа гэсэн юм.  Харин өчигдөр болсон МАН бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж гишүүд нэлээд шүүмжлэлтэй ханджээ.  Энэ асуудлаар бүлгийн дарга Д.Хаянхярваа “Энэ 54 тэрбум төгрөгийн асуудалд бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандсан. Би хувь хүнийхээ хувьд ч дэмжихгүй байгаа. Өмнө нь гурван төрлийн зуух туршиж үзсэн. Энэ шүүлтүүр нь хэр үр дүнтэй, бодитой болохыг би мэдэхгүй. Засгийн газраас туршиж үзээд, илүү үр дүнтэй байна гэж үзээд нэвтрүүлэх гэж байгаа болов уу гэж харж байгаа” гэсэн юм.  Ийнхүү утааг бууруулах Засгийн газрын танилцуулсан төслийг олон нийт  шүүмжлэлтэй хүлээн авч байна.  Одоо л иргэдийн анхаарлын төвд орж ирж байгаа мэт боловч аль эрт шийдэгдээд явсан зүйл гэж харагдахаар байна.  Харин МАН-ын бүлгийн гишүүд энэ асуудалд  шүүмжлэлтэй хандаж эхэлсэн  нь анхаарал татаж байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21