Д.Хаянхярваа: Бүх хүүхдэд мөнгө олгох эх үүсвэр бий ч хүсэлт нь 80 хувьдаа хүрэхгүй байна

2018-10-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ дахь МАН-ын бүлэг /2018.10.15/-нд хуралдаж "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг сонсч, бүлгийн гишүүд санал, бодлоо хуваалцсан байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодрууллаа. -Хүүхдийн мөнгөтэй холбоотой хуулийн төсөл дээр гишүүд байр сууриа нэгтгэсэн үү? - Хүүхдийн мөнгийг хүссэн хүүхэд бүрт олгох тогтоолын төсөл дээр нэлээд тогтож ярилцлаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 900 гаруй мянган хүүхэд хүүхдийн мөнгө авч байна. Энэ тоо нь нийт хүүхдийн 80 хувьд хүрэхгүй байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг хэлсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөнөөс 20 орчим хувийн чөлөөт мөнгөн үлдэгдэл байгаа. ОУВС-тай тохиролцохдоо нийт хүүхдийн 80 хувьд олгохоор болсон. Батлагдсан төсвийн хувьд хүүхдийн мөнгө авахыг хүссэн хүүхэд бүрт олгох боломжтой гэсэн саналыг хэлсэн. Иймээс бүлгийн гишүүд санал, бодлоо хэлэлцээд уг тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэн нухацтай хэлэлцэж, Сангийн сайд бусад хүмүүсийн байр суурийг сонсоод эцэслэн шийднэ. Хүүхдийн мөнгөний талаар санал, гомдол харьцангуй бага ирж байгаа нь хамрагдах ёстой хүүхдүүдийг хамруулсан гэж харж болохоор байна. -Бүх хүүхдэд мөнгө олгох, 80 хувьд нь олгоход санхүүгийн ямар зөрүү байна вэ? -Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шийдвэр гарвал ойролцоогоор 27 тэрбум төгрөгийн эх үүсвэр байгаа. Нийт хүүхдэд мөнгө олгох эх үүсвэр бол бий. Гэхдээ өнөөдөр 80 хувьдаа хүрч хүүхдийн мөнгөө авахгүй байгаа. Манай улс ОУВС-тай гурван жилийн өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт хамрагдаад явж байна. Иймээс тэдний өмнө хүлээсэн үүрэг, тохиролцоондоо байх ёстой гэж цөөнгүй гишүүн илэрхийлж байна. Хөтөлбөрт нийт хүүхдийн 80 хувьд мөнгө олгохоор тохиролцсон. -2019 оны төсөв нэлээд шүүмжлэл дагуулж байна. Бүлэг дээр төсөв ярьсан уу? -Төсвийг хэлэлцэх эсэхийг ярилцсан. Дараа нь төсөлтэй танилцаад бүлэг дээр тусгайлан хэлэлцсэн. 2019 оны төсөвтэй холбоотой янз бүрийн маргаан, мэтгэлцээн бий. Жилийн жилд төсөв батлахад тодорхой хэл үг гардаг. Тэр дундаа сонгуулийн өмнөх жилийн төсвийг ярихад улс төр, маргаан их гардаг байгаа. Гэхдээ өнөөдөр нийгэмд яригдаад байгаа шиг сонгуулиа бодсон, эдийн засгаа баллах хэмжээний төсөв болсон гэдэгтэй санал нийлэхгүй. Учир нь, энэ удаагийн төсөв боломжоо дүүрэн ашигласан төсөв болсон. Орлого есөн их наяд байхаар, арав орчим их наяд төгрөгийн зарлагатай байхаар тооцоолсон. Төсвийн ажлын хэсэгт 13 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Нийгэмд бас нэг буруу мэдээлэл явж байна. “Тойрог бүхэн таван тэрбум төгрөг авчихсан юм гэнэ. Ардчилсан намын гишүүдэд өгөөгүй. Тэр нь их, бага хуваарилсанаас болоод маргаан болоод байгаа гэнэ” гэж яриад байна. Тэгэхээр энэ таван тэрбум төгрөг бол гишүүний мөнгө биш. Бид 76 тойрогтой, тойрог бүрт сургууль, цэцэрлэг гээд зовлон бий. Энэ хөрөнгийг тойргийн гишүүн орон нутгийн удирдлага, ИТХ-ынхантай ярилцаад хөрөнгө оруулалтыг шийддэг төсөв юм. Харин гишүүд орон нутагт хуваарилагдсан төсвийн гүйцэтгэлд нь хяналт тавих хэрэгтэй. -Жижиг, дунд үйлдвэрлэлийн төслийг хэлэлцэхээр яригдаж байна. Энэ хуульд татварын нэг хувь болон үндсэн суурь зохицуулалт дээр бүлгийн байр суурь хэвээр байгаа юу? -Энэ хуулийн төслийг хэлэлцээд явна. Гишүүдийн зүгээс өнгөрсөн жил жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 65 тэрбум төгрөг суусан. Энэ жил байсангүй гэж ярьж байгаа. Төсөв хэлэлцэхдээ хасч, танаж байгаад энэ салбарыг хөгжүүлэхэд 50-100 орчим тэрбум төгрөг суулгах нь зүйтэй гэдэгт олон гишүүн санал нэгдсэн. -Утааг бууруулахад 54 тэрбум төгрөгийн яндангийн шүүлтүүр хэрэглэх нь хэр оновчтой вэ? -Энэ 54 тэрбум төгрөгийн асуудалд гишүүд шүүмжлэлтэй хандсан. Би хувь хүнийхээ хувьд ч шүүмжлэлттэй хандаж байгаа. Өмнө нь гурван төрлийн зуух туршиж үзсэн. Энэ шүүлтүүр нь хэр үр дүнтэй, бодитой болохыг би мэдэхгүй. Засгийн газраас туршиж үзээд, илүү үр дүнтэй байна гэж үзээд нэвтрүүлэх гэж байгаа болов уу гэж харж байгаа. Нэвтрүүлэхээр бол нийлүүлэх гэж байгаа компаниас нь олон улсын баталгаа гаргуулж байж хийх ёстой. Эх сурвалж: www.polit.mn
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

11 цаг 25 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

15 цаг 4 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

21 цаг 26 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

21 цаг 26 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

21 цаг 26 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2026-09-02