Сангийн сайд төсвөөс “шуулаа” гээд МАН-ынхан ууртай байна

2018-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР

2020 оны сонгууль эхэлчихжээ. Ингэж яриад байсан нь ирэх оны төсвийг хэ­лэл­цэж байгаа энэ өдрүүдэд улам батлагдаж байна. 2019 оны төсөвт тойрогтоо гайгүй хэдэн төгрөг суулгуулчих гээд гишүүд чадлаараа үзэж байна. Угаасаа гишүүдийн хийдэг ажил нь энэ.

Гэхдээ энэ удаагийн ирэх оны төсвийн төсөл нэлээд асуудалтай байх шиг байна. Үндэсний аудитын газраас уламжлал ёсоор 2019 оны төсөвт аудит хийсэн байна. Аудитын дүгнэлтээс харахад аймгуудад буюу эрхэм гишүүдийн тойрогт ойролцоогоор 5-10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөсөн байна.

Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  зөвхөн Увс аймагт буюу өөрийнхөө тойрогт 51 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь илэрчээ. 51 тэрбум төгрөг шүү дээ. Бусад аймгаас даруй 10 дахин илүү хөрөнгө оруулалтыг төсөвлөсөн байгаа юм. Сангийн сайдын энэ үйлдэл УИХ-ын гишүүдийн уурыг хүргэж, уржигдар орой 17:00 цагт Бүлгийн хурлаа зарлахад хүрсэн юм. Хурал үдэш болтол үргэлжилж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатрын увайгүй үйлдэл болоод төсөвтэй холбоотой асуудлаар нэлээд маргалдсан байна.

Ялангуяа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын той­рогтоо нууцаар 51 тэрбум төг­рөг хуваарилсанд ги­шүүд ихээхэн дургүйцсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ихэд уурлаж “...Энэ төсөв бол улсын төсөв биш “хуссан” төсөв байна. Монгол Улсын төсөв биш гишүүдийн төсөв болсон байна. Төсвөөс хулгай хийж сонгуульд бэлдэж байна. Та нар ингэх гэж өмнөх Засгийн газрыг унагаасан байна” гээд хаалга саван гарч явсан байна.

Тэрээр өчигдөр Төсвийн байнгын хорооны хурал дээр Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэгт хандаж “...Аудитын ерөнхий газар нэг зүйлийг дутуу орхисон байна. Хөдөө орон нутгийн хөрөнгө оруулалтыг дахин нэг хараарай. Сангийн сайд бусад аймагт 5, 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавиад зөвхөн өөрийнхөө аймаг дээр 51 тэрбум төгрөг тавьсан байна лээ шүү. Эрх мэдлээ ашиглаж байна уу гэдэгт танай байгууллага  хяналт тавих ёстой шүү. Улс төрөөс, Сангийн яамнаас ангид, илүү анхааралтай ажиллаарай” гэж захина лээ. Бусад гишүүнээс ч “...Манай тойрогт зам тавьсангүй”, “...Миний саналыг хасаад оруулчихсан байна”, “...Сангийн сайд итгэл эвдлээ”,  “...Улсын төсвийг хэн нэгэн сайд өөрийн дураар, хувийн ашиг сонирхолдоо зориулж хуваарилах ёсгүй” гэх зэргээр байр сууриа илэрхийлжээ. Бас их маргалдсан байна.

Төсвийн ажлын хэс­гийн ахлагч “...Сайн төсөв болсон. Бүх гишүүдэд хүртээмжтэй болсон. Гишүүд гомдоод байх явдалгүй” гэсэн ч гишүүдийн бухимдлыг дарж чадаагүй байна. Ер нь бол аудит гаргаж ирээгүй бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны улсын төсвийн 51 тэрбумаар 2020 оны сон­гуу­лийнхаа PR-ыг хийчихээд л додигор зогсож байх байсан бололтой. Угтаа энэ бол Монгол төрийн түшээгээс гарч боломгүй араншин, бас үйлдэл. Ч.Хүрэлбаатар сайд ичих ёстой юм. Өнөөдөр Монгол Улс ОУВС-гийн дэмж­лэг туслалцаагаар “өргүүл­чихсэн”, эдийн засгийн хүндхэн нөхцөлд байна. Хэдийгээр эдийн засаг сэргэж байгаа үзүүлэлт бий ч хэвийн хэмжээнд очиж чадаагүй байгаа.

Улсаа ийм байхад Сангийн сайд нь ирэх сон­гуулиа, өөрийнхөө нэр хүнд, дахин сонгогдох боломжийн төлөө төсвийн мөн­гийг “зоосон” нь хулгай хийсэнтэй ялгаагүй үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, Ч.Хүрэл­баатарыг жилийн өмнө улсын сан хөмрөгийг харж хандаж, зөв зарцуул гэж Сангийн сайдаар томилсон. Гэтэл...

Ч.Хүрэлбаатар энэ үйлд­­лийнхээ төлөө Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой.  Энэ хүн Монголд төрж, Монгол Улсын Сангийн сайд байгаа нь азтай юм. Ёс суртахуун, ял зэм ярьж чаддаг улсад бол уучлалтаар тогтдоггүй гэдгийг сайд Ч.Хүрэлбаатарт сануулчихъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

11 цаг 24 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

15 цаг 4 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

21 цаг 25 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

21 цаг 25 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

21 цаг 25 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2026-09-02