Ж.Бат-Эрдэнэ Б.Махбал хоёр гарын үсэг зураад л асуудлыг шийдчихдэг байжээ

2018-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР ЗТХ-ийн сайд болох гэсэн МАН-ынхан “хөнжилдөө хөлөө жийлцээд” сүйд болж байна. Үүнтэй зэрэгцээд сайд байсан Ж.Бат-Эрдэнэ “...Би уг нь их л ажил эхлүүлж байлаа” гээд л, түүнийг дэмжсэн хүмүүс “...Сайн сайд байсан юм сан” гэж шүүрс алдаад л байгаа. Тэгвэл Ж.Бат-Эрдэнэ ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалтайгаа нийлж байгаад нууцаар хөөрхөн “хэрэг” тарьчихдаг байсан бололтой юм. Ж.Бат-Эрдэнэ 2018 оны долдугаар сарын 4-ний өдөр ИНЕГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 151 дүгээр тушаалыг гаргажээ. Энэ яахав. ЗТХ-ийн сайдаар очсон хүн болгон ИНЕГ-ын бүтцээр “нааддаг” уламжлалтай юм. 2015 оны нэгдүгээр сард ЗТ-ийн сайд Н.Төмөрхүү ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тушаал гаргаж байв. ЗТХ-ийн сайд Д.Ганбат 2017 оны хоёрдугаар сарын 21-нд ИНЕГ-ын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тушаал 38 дугаартай гаргасан байна. Мэдээж хэрэг, эдгээр нь хэрэгжээд л явна. Тэр хэрээр ИНЕГ бужигнадаг гэсэн үг. Харин Ж.Бат-Эрдэнийн энэ оны 151 дүгээр тушаалаар Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг үндэслэн ИНЕГ-ын үйлдвэрлэлийн албадын бүтцэд “Нисэх буудлуудын удирдах газар” шинээр байгуулагдсантай нь холбогдуулан үйлдвэрлэлийн албадын нийт орон тооны дээд хязгаарыг 2431 болгон шинэчлэн баталсан байна. Хамгийн гол нь энэ тушаалтай танилцаж, санал авах ажил нь асуудалтай явагдсан байгаа юм. Ж.Бат-Эрдэнэ сайдын тушаалыг төсөл хэлбэртэй байхад нь холбогдох албан тушаалтнууд, танилцаж саналаа илэрхийлэх ёстой. Ямар ч шийдвэр дээр ингэж л явдаг. Ялангуяа, ИНЕГ хэмээх томоохон агентлагийн бүтэц, орон тооны тухай ярьж байгаа учир энэ ажиллагаа нь маш нарийн нягт хийгдэх ёстой юм. Гэтэл сайдын тушаалын төсөлтэй танилцах эрх үүрэг бүхий дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэн, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн агсан, ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ нар Санал авах хуудастай огт танилцаагүй, гарын үсэг зураагүй байна. Харин сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан гурав л танилцжээ. Үүний дараа Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан ИНЕГ-ын Нисэх буудлуудын удирдах газрын дэд даргаар томилогдоод явчихсан байгаа юм. Тэгэхээр Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал хоёр л ИНЕГ-ын бүтцийг нэлээд нэмэгдүүлэх шийдвэрийг гаргачихсан байна гэсэн үг. Дээрх нэр бүхий албан тушаалтнууд сайдынхаа тушаалыг мэдээгүй өнгөрсөн байж ч мэдэх юм. Ядаж хамгийн түрүүнд яамныхаа төсөв, боловсон хүчний бодлого, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг  Төрийн нарийн бичгийн дарга нь ч энэ Санал авах хуудаст “байр суурь”-аа илэрхийлээгүй нь анхаарал татаж байгаа юм. Ингээд харахаар лав энэ тушаал хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй. Нөгөөтэйгүүр хэн нэгэн этгээд аль нэг яаманд сайдаар очоод, өөрийн хүнээ албан тушаалд томилдог. Түүнтэйгээ нийлж хуулийг гууль болгож зөрчдөг байдал энэ мэтээр ил болж байна. Б.Махбалын хувьд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2008 онд ЗТБХБ-ын сайд, сая ажлаа өгсөн Ж.Бат-Эрдэнийг Төрийн нарийн бичгийн дарга байхад доор нь ажиллаж байсан. Өнгөрсөн сарын 9-ний үдэш яаман дээрээ согтуугаар хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдоод байгаа. Харин одоо Б.Махбалыг “...Надтай хамаагүй” гэцгээж байгаа. Юутай ч Ж.Бат-Эрдэнэ сайд байхдаа Б.Махбалтай хамт ингээд л шийдвэр гаргачихдаг байсан нь ил болж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21