Төрийн өндөрлөгүүд реформ хийхийг уриалсан намрын чуулган

2018-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН УИХ-ын намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ.  Хүлээлт үүсгэсэн олон асуудлыг энэ намрын чуулганаар хэлэлцэх ёстой. ЗТХ-ийн сайд  Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх, Хэнтийн нөхөн сонгуулийн асуудал,  Үндсэн хуулийн өөрчлөлт, АТГ-ын даргын асуудал ч орж  ирнэ.  Үүн дээр намрын чуулганы үед батлахаар 24 хуулийн төслийг оруулж ирээд байгаа.   Тэгэхээр энэ намрын улс төр нэлээд ширүүн болох нь тодорхой байна.   Өчигдөр  чуулганы индэр дээрээс хэлсэн Төрийн өндөрлөгүүдийн үгнээс ч тиймэрхүү  уур амьсгал анзаарагдаж байв.  Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар үг хэлж, зарим асуудалд санал нэгдэж байлаа.  Тухайлбал, тэд Монголын улс төрд реформ хийх цаг нь болсон. Энэ өөрчлөлтийг Үндсэн хууль, төрийн тогтолцоогоо шинэчлэхээс эхлэх учиртай гэж байв.   Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс системийн хямралд нэрвэгдсэн нь тодорхой болж байна. 1992 оноос хойш бүрэлдсэн улс төр, засаглалын тогтолцоо маань Монголын нийгмийн асуудлуудыг шийдэх, зохицуулах чадвараа бүрмөсөн алджээ. Хүмүүстээ биш, намдаа биш тогтолцоонд бүх асуудал байна.  Тиймээс та бид хамтран тогтолцоондоо бүхэлд нь реформ, эрс шинэчлэл хийхгүй бол сонгуулиар амласан амлалт чинь хэзээ ч биелэхгүй. Эдийн засагт ямар ч нааштай өөрчлөлт гарахгүй, Монголын төр үхээнц, хариуцлагагүй, нүсэр, үрэлгэн, төрийн алба нь намын хавсарга алба хэвээр үлдэх болно. Тиймээс реформыг нэн яаралтай хийх  шаардлагатай байна” гэлээ.  Харин УИХ-ын дарга М.Энхболд “Бүх шатны сонгууль явцуу зорилго, мөнгөний хамааралтай болж. Зөв бодлого, итгэл даах үнэ цэнэ, мэдлэг туршлагын үнэлэмж алдагдаж байгааг бүгдээрээ л харж байна. Үүнд хэн нэгнийг буюу аль нэг улс төрийн хүчнийг буруутгаж, яллахыг оролдсоноор асуудал шийдэгдэхгүй. Харин эрх зүйн дорвитой өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэх нь чухал байна.  Өнөөгийн нийгэм, улс төрийн тогтолцоонд тохиож буй саад бэрхшээл, хөгжлийн бодлого, хариуцлагатай, шударга засаглалыг төлөвшүүлэх зорилтыг хангахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь зөв гэдэгт иргэдийн дийлэнх нь санал нэгдэж байгаа. Зайлшгүй шаардлагатайг хийхгүйгээр хэзээ, хэн хийнэ гэж хүлээж суух вэ. Хойш тавих тусам хожигдох эрсдэл ихэснэ” гэж байлаа.  Ийнхүү төрийн өндөрлөгүүд реформ хийхийг уриалсан намрын чуулган үүдээ нээлээ.  Өнөөдрөөс Монголын улс төр улам өрнөлтэйгөөр үргэлжилнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21