Буруу зүйл хийсэн хэн ч бай ажлаа өг гэсэн шаардлагаа бодит болгож өг, У.Хүрэлсүх сайд аа

2018-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Долоон тэрбум 89 сая тѳгрѳг тендерээс завшчээ-
Тендерээс мѳнгѳ завшсан асуудал дахиад гарчээ. Олигтойхон ажил хийе гэхээсээ ѳмнѳ яаж мѳнгѳ угаах вэ гэж санаашрагчид олширч. Ѳѳртѳѳ мѳнгѳ завшиж л байвал тѳр алдагдал хүлээж, түмэн олон хохирох асуудал биш бололтой. Азийн хѳгжлийн банкны зээлээр Баянхошуу дэд төвийн дэд бүтцийг сайжруулах ажлын авто зам барих, дулааны шугам татах ажлын тендер 2018 оны есдүгээр сарын 15-ны өдөр нээгджээ. Тендерт 6.2 сая ам.доллараар ажил гүйцэтгэх хүсэлтэй дотоодын нэг компанитай 9.0 сая ам.доллараар ажил гүйцэтгэх хүсэлт ирүүлсэн БНХАУ-ын “Людвиг Прайффер”, Прайффер Лэйпзингийн хамтарсан түншлэл өрсөлджээ. Хачирхалтай нь өндөр үнэтэй хийж гүйцэтгэнэ гэсэн Хятадын хамтарсан түншлэл тендерт ялж, хямд үнээр чанартай гүйцэтгэх санал өгсөн дотоодын компани ялагдсан байх юм. Өөрөөр хэлбэл, тендерт 2.8 сая ам.долларын илүү ѳртгѳѳр ажиллана гэсэн хятадын компани ялсан байна. Эндээс харахад буцаан тѳлѳх нѳхцѳлтэй зээлийн мѳнгѳѳр тус тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүд гараа угааж байна гээд хэлэхэд буруутахгүй нь. Тѳслийн зохицуулагч Д.Авирмэд нь сард ТАВАН САЯ тѳгрѳгийн цалин авдаг. Бараг 20 шахуу ажилтан албан хаагчидтай, Ажилтнуудын хамгийн бага нь ХОЁР САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН тѳгрѳгийн цалинтай. Дээрээс нь тэрбум тэрбумаар тендер будилаантуулж сууна. Хамгийн гол нь зарлагдсан тендерийн мѳнгѳ, ажилчдын цалин, хүүтэйгээ бүгд эргээд татвар тѳлѳгчдийн халааснаас гарч тѳлѳгдѳнѳ. Д.Авирмэд ба түүний нѳхдийн будилуулсан 2.8 сая ам доллар буюу ДОЛООН ТЭРБУМ НАЯН ЕСѲН САЯ тѳгрѳгийн тендерийн асуудлыг Авилгатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллага шалгаж үзнэ үү. 150 хүүхдийн хүчин чадалтай нэг цэцэрлэгийг НЭГ ТЭРБУМ ТАВАН ЗУУН САЯ ТӨГРӨГӨӨР барьдаг гээд бодохоор таван цэцэрлэг элбэг барих мөнгө хэн нэгний халаасанд орж, гарыг нь угааж эхэллээ. Ганцхан тендерээс тэрбум тэрбумаар нь шамшигдуулаад байхад “Ерѳнхий сайд нь буруу зүйл хийсэн хэн ч бай ажлаа ѳгѳхѳд бэлэн бай” гэж хий сүржигнээд ч яах билээ. Хаданд хашгирсантай утга нэг биз. Бага мѳнгѳѳр чанартай хийх дотоодын компани байсаар байтал долоон тэрбумын илүү ѳртѳгтэй хятад компани сонгох ямар шалтгаан байв. Нэг тендэрээс ДОЛООН ТЭРБУМ НАЯН ЕСѲН САЯ тѳгрѳг завшаад байвал улс орон яаж хөгжих вэ? Шат шатан дахь тендерийн луйврыг зогсоох зориг, эрх мэдэл танд бий юү Ерѳнхий сайдаа… …Эл хөгийн луйврыг яаралтай зогсоох арга хэмжээ авахгүй бол дээрх хятад компани, эрхэм Авирмэд тэргүүтэн ямар холбоотой, яагаад өндөр зөрүүтэй ажлын саналд зээл олгосон зэрэг олон асуултын хариуг бид нэхэн тавих болно…

Эх сурвалж: niigmiintoli.mn

 
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21