“МАХН дүрэм, мөрийн хөтөлбөрөө баталснаар шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдлээ”

2018-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ  Улсын Дээд шүүх өчигдрийн хуралдаанаараа МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн юм. Энэ талаар тус намаас  “Үндэсний мэдээллийн төв”-д  мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Намын дэд дарга Ц.Оюунбаатар, Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж, Н.Уламбаяр, Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням, өмгөөлөгч Л.Мөнхсайхан нар оролцов.

Ц.Оюунбаатар: Бид мөрийн хөтөлбөртөө  хөгжлийн том бодлогыг дэвшүүлсэн

-Дээд шүүхийн шийдвэр нь  МАХН улс төрийн хариуцлагатай хүчин байх, улс орноо тогтвортой хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлэх үүдийг нээж байгаа юм. Манай нам улс орноо хямралаас гаргах бодлого боловсруулсныг та бүхэн мэднэ. Ингэхдээ өнөөдрийн  эрх баригч хүчин, парламентад суудалтай намуудтай зөвшилцөж, ойлголцож улс орныхоо эрчимтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийг бид зорьж байгаа. Тэгэхээр МАХН-ын мөрийн хөтөлбөр бол энэ эрчимтэй хөгжил, монгол хүн бүр байгалийн баялагтаа эзэн болох, түүнээс боловсрол, эрүүл мэндийн зардлаа гаргуулах, хамгийн гол нь монгол хүнийг төрийн бодлогын бүх үйл ажиллагааны төвд тавих, монгол хүнээ үзэл бодол, намын харъяалал, бусад байдлаар ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг таслан зогсоох цогц том зорилтыг бид дэвшүүлэн тавьсан. Энэ бол манай намаас санаачлан  боловсруулсан Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийн төсөл бөгөөд хэлэлцүүлэх ажлыг улс орон даяар зохион байгуулж байгаа. Ялангуяа, ирэх сарын 20-ны өдөр буюу 1945 оны аравдугаар сарын 20-нд Монгол Улс тусгаар тогтнолоо ард түмнийхээ 100 хувийн саналаар баталгаажуулж  байсан түүхт ойтой холбогдуулан бид Дээд хуулийн төслөө ард түмнээрээ хэлэлцүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Бид хариуцлагатай төрийг зохион байгуулъя гэж зорьж байгаа. Албан тушаалыг мөнгөөр худалддаг завхарлыг арилгая. Өнгөрсөн алдаагаа залруулж хөгжлийн бодлогоо хамтран зохион байгуулъя гэдэг асуудалд бид  тулгуурлан, бусад улс төрийн хүчнийг уриалж байгаа. МАХН-ын мөрийн хөтөлбөр үүнийг шийдвэрлэх ач холбогдолтой. Хүн болгон улс төрийн хүчин бүр дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Бид өнгөрснөө ярьж, бие биеэ чичлэх бус хөгжлийн том бодлогоо хэрэгжүүлье гэж байгаа юм. МАХН шинэчлэн найруулсан дүрмээ баталснаар ардчилсан зарчим, шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, монгол төрийн тогтолцоо, үйл ажиллагаа шударга болоход бүх талаар анхаарч ажиллах бололцоо, нөхцөл бүрдэж байна.

Ц.Шаравдорж: Жингийн цуваа явж байхад завсрын явдал хамаагүй

Дээд шүүхээс намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэсэн шүүх хуралдааны шийдвэрийн тухайд  тус намын Гүйцэтгэх товчооны гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж  товч мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав. -Танай намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн шинэчилсэн найруулгыг Дээд шүүх бүртгэжээ. Ямар өөрчлөлт оруулсныг сонирхоё? -Улсын Дээд шүүх улс төрийн намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, бусад хууль, Улс төрийн намын тухай хуультай нийцсэн эсэхийг хянаж бүртгэдэг зарчимтай. Үүний дагуу МАХН ээлжит бус чуулганаас баталсан дүрэм, мөрийн хөтбөрийнхөө шинэчилсэн найруулгыг Улсын Дээд шүүхэд өгч хянуулсан. Өчигдөр Дээд шүүхээс эцсийн шийдвэрээ гаргаж манай намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэсэн. МАХН хуулийг баримталдаг, улс орны нийтлэг эрх ашгийг дээдэлдэг, бодлого, үйл ажиллагаа нь ил тод улс төрийн хүчин. Энэ үзэл санааны дагуу манай ээлжит бус Их чуулган явагдаж, өнөөгийн улс орны нийгэм, эдийн засгийн байдал, улс төрийн хурдацтай өөрчлөлтийн үед МАХН хэрхэн яаж ажиллах вэ гэдэг бодлогын баримт бичиг болох дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчилж баталснаа Улсын Дээд шүүхэд бүртгүүлж байгаа юм. Ээлжит бус Их чуулганыг зарлан хуралдуулах тухай намын даргын шийдвэр гарч үүний дагуу намын Бага чуулган хуралдаж улмаар Их чуулганаа хуралдуулсан. 1044 гишүүн Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсоноор 1019 гишүүн ирж, Их чуулганаас гаргасан бүх баримт бичгийг 100 хувийн саналаар баталсан. Энэ нь нам эв нэгдэлтэй, гишүүд намынхаа бодлого шийдвэрийг бүрэн дэмжиж байгаа, өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд зайлшгүй ийм бодлогын баримт бичгийг гаргаж, хэрэгжүүлэх ёстой гэдэгт нэгдмэл байр суурьтай гэдгийг харуулсан үйл явдал болсон. -Тэгвэл танай намын дараагийн алхам юу байх вэ? -Дүрэм, мөрийн хөтөлбөрийн шинэчилсэн найруулга бүртгэгдсэн учраас юуны өмнө тэр дагуу үйл ажиллагаагаа явуулна. Намын  бодлого, үйл ажиллагаа олон түмэнд ил тод байна. Намын дэд дарга Ц.Оюунбаатарын тэмдэглэн хэлсэнчлэн Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, Монголын төрийн тогтолцоог боловсронгуй болгох, Монголын хөгжлийн хөтөлбөрийг шинэ үе шатанд гаргах бодлогын баримт бичгээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. -Зарим хүний зүгээс  танай намын ээлжит бус чуулганыг хууль бус гэж шүүхэд хандаж байсан. Энэ талаар ямар тайлбар хэлэх вэ? -Энэ асуудалд бид ач холбогдол өгөхгүй байгаа. Жингийн тэмээ явж байхад гэж үг бий. Тиймээс завсрын явдлуудыг тайлбарлах нь илүүц гэж үзэж байна.Тэр хүмүүсийн  тавиад байгаа асуудал, Их Тэнгэрийн ам, Төрийн ордонд зохион байгуулсан хурлыг нь Захиргааны хэргийн шүүхээс  үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргасан юм билээ. Сэтгүүлч та бүхэн өөрсдөө сувалжилна биз ээ. -О.Баасанхүү нарын 300-гаад хүн тусдаа хурал хийсэн гэсэн байх аа? -300 хүн гэдэг худал мэдээлэл. Тэнд 30 гаруй хүн байсан, намаас гарсан, өөр намд орсон ийм л хүмүүс байгаа. Хийсэн хурлыг нь үндэслэлгүй гэдгийг Захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэсэн байна. Үүнийг та бүхэн хуульчдаас асууж, өөрсдөө  олж үзээрэй. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21