Дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэлээ

2018-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Улсын Дээд шүүх өчигдөр намын дүрэм болон  мөрийн хөтөлбөрийн  шинэчилсэн найруулгыг  бүртгүүлэхээр хандсан  МАХН-ын хүсэлтийг хэлэлцэж, бүртгэхээр  шийдвэрлэлээ.  Шүүх хурлыг Ерөнхий шүүгч Х.Сонинбаяр даргалж, бүрэлдэхүүнд шүүгч П.Золзаяа, Д.Цолмон нар ажиллав. МАХН-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр  тус намын дэд дарга Ц.Оюунбаатар, Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж,Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням, Бага чуулганы гишүүн  Н.Уламбаяр нар өмгөөлөгч Л.Мөнхсайханы хамт оролцлоо. Мөн шүүх хуралд  итгэмжлэх  аваагүй,   МАХН-ыг төлөөлөх эрхгүй  атал  УИХ-ын гишүүн О.Баасанхүү,  тус намын Бага чуулганы гишүүн байсан Г.Бямбасүрэн нар ч хүрэлцэн ирсэн юм. МАХН-ын зүгээс намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгүүлэх асуудлаар өмнө нь хоёр ч удаа Улсын Дээд шүүхэд  хандаад байсан.  Гэвч  шүүхээс   тухай бүрт нь татгалзсан хариуг өгч ирсэн. Энэ үндэслэлээ  намын ээлжит II Их чуулганыг Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэмд нийцүүлэн хуралдуулсан гэж үзэх үндэслэлгүй хэмээн  тайлбарлаж байсан юм.  Учир нь тус намын Бага хурлын гишүүн  Г.Бямбасүрэн нар  ийм утгатай гомдлыг Дээд шүүхэд удаа дараа   гаргаад байв. Энэ нь   ч ардаа  улс төрийн учир шалтгаантай.  Энэ нь үйл явдлын эргэн тойронд өрнөсөн зүйлүүдээс харагдаж ирсэн.  Тухайлбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, Орхон аймгийг төлөөлөн Их хуралд сууж буй   О.Баасанхүү  гишүүн өөрийгөө  намын дарга болгохоор  санаархаж, намаасаа  гарсан болон  өөр намд орсон нэр бүхий хүмүүсийг цуглуулж   МАХН-ын Бага чуулган, Их хурал  гэх цуглааныг  Их тэнгэрийн аманд болон Төрийн ордонд явуулсныг олон нийт мэднэ.  Тэрээр үүнийгээ МАХН-ын Бага хурал гэж байхгүй. Бага хурлын гишүүд нь намайг дэмжиж хуралдсан, шийдвэр энэ байна гэсэн албан бичгийг өгч гомдол гаргаж ирсэн байдаг. Тэр нь  Дээд шүүхийг байтугай олон нийтийг төөрөлдүүлэхэд хүргээд байв.  Тэгвэл түүний дээрх гомдлыг Захиргааны хэргийн шүүх үндэслэлгүй гэж үзсэн шийдвэрийг гаргасан юм. Хэдийгээр нөхцөл байдал ийм байсан ч МАХН  Дээд шүүхийн шийдвэрт  хүндэтгэлтэй хандаж, Бага чуулган, Их чуулганаа дүрмийн дагуу,  Монгол Улсын  хуулиуд болон Улс төрийн намын тухай хуульд   нийцүүлэн дахин  зарлан хуралдуулж, тэндээс гарсан бүхий л тогтоол, шийдвэр, намын бүх шатны байгууллагаас гаргасан шийдвэр, хүсэлт, гишүүдийн гарын үсэг, түүнчлэн  хуралдааны  үйл явцын бичлэгүүдийг видео хэлбэрээр  хийж Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн байна. Мөн намын  ээлжит болон ээлжит бус бүхий л шатны  хуралд  О.Баасанхүү нарын маргаан дэгдээж буй гишүүдийг  урьсан талаар   баримтыг хавсаргасан байв. Шүүх хурлын үеэр шүүгчид УИХ-ын гишүүн  О.Баасанхүүгээс  МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг эсэргүүцэх ямар үндэслэл байгааг  тодруулахад тэрээр “Хууль зөрчсөн. Бага чуулганы  гишүүд гэж энэ намд байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн. Мөн МАХН-аас  Бага чуулган, Их чуулганы хуралд  урьсан нь үнэн эсэхийг лавлахад  “Хууль зөрчсөн гэж үзсэн учраас очоогүй”  гэсэн нь урьсан ч очоогүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар боллоо. Түүнчлэн “МАХН-д Бага хурал байхгүй” гэсэн түүний гомдол  шүүх хурлын явцад  МАХН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Даваанямын  өгсөн “МАХН-ын Бага хурал 139 гишүүнтэй. Үүнээс 17 хүн нас барсан. 68 нь өөр намд болон төрийн албанд орсон байгаа. Үлдсэн 41 гишүүн нь бий. Бүрэлдэхүүн шинэчлэгдэж, хурлаа хийсэн” гэсэн тайлбараар  тус, тус няцаагдсан юм.  Шүүхийн шийдвэрийн талаар МАХН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус намын Гүйцэтгэх товчооны гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдоржоос  тодрууллаа.

Ц.Шаравдорж:  БИД ЭНЭ  ШИЙДВЭРТ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАЖ БАЙНА

-Дээд шүүхийн шийдвэрийг та  болон танай намын гишүүд юу гэж үзэж байна вэ? -Бид их баяртай байна. Уг нь нэлээн эрт нэгмөр шийдвэрлэчих байсан юм. Зарим овлигогүй нөхдөөс болж өдий хүртэл саатсанд харамсч байгаа боловч Монгол Улсын Дээд шүүх зүй ёсны шийдвэрийг гаргалаа. -Ингэхдээ намын дүрмийн хоёр заалтыг эргэж харах  хэрэгтэй гэж Дээд шүүх үзсэн юм байна. Энэ талаар та ямар тайлбар хэлэх бол? -Энэ нь ноцтой  асуудал биш. Жишээ нь, намын дүрмийн 10.5.2 дахь “Намын даргад  нэг нэр дэвшигч дэвшсэн  бол санал хураалтыг илээр явуулна” гэснийг эргэж  харах хэрэгтэй гэж үзлээ. 10.5.3 дахь “Нэг ба түүнээс дээш нэр дэвшигч нэр дэвшсэн тохиолдолд саналыг нууцаар явуулна” гэснийг  мөн Үндсэн хуультай нийцэхгүй гэсэн байна. Улсын Дээд шүүхийн энэ шийдвэрийг бид  хүндэтгэж байна. Намын дүрмийн бусад бүх заалт болон  мөрийн хөтөлбөрийг бүхэлд нь бүртгэлээ гэдгийг албан ёсоор мэдэгдэж  шийдвэрээ гаргалаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21