Дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

2018-09-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Улсын дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг өнөөдөр гурав дахь удаагаа хэлэлцэх гэж байна.  Өнгөрсөн гуравдугаар сарын 12, тавдугаар сарын 14-нд болсон хуралдаануудаар намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн ул­сын бүрт­гэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Мөн намын ээлжит II Их чуулганыг хуралдуулсан гэж үзэх үндэслэлгүй хэмээн  дүгнэлтдээ хүргүүлсэн байдаг.  Үүнийг  МАХН-ын намын зүгээс буруушааж,  намын дүрэм мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг хуулийн дагуу   бүртгэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр байсан юм.  Мөн МАХН өнгөрсөн долдугаар сарын 7-нд Улсын Дээд шүүхийн хүсэлтэд нийцүүлэн ээлжит бус Их чуулганаа зохион байгуулсан байдаг. Чуулганд  21 аймаг, есөн дүүргээс нийт 1019 төлөөлөгч оролцож, намын дүрэм мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталлаа.  Улмаар долдугаар сарын 16-нд Улсын дээд шүүхэд бичиг  баримтаа хүргүүлсэн байдаг.  Энэ ёсоор өнөөдөр Улсын дээд шүүх МАХН-ын хүсэлтийг хэлэлцэнэ.  МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар  “Намын ээлжит бус Их чуулганаас баталсан мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр хуулийн хугацаандаа багтаан бичиг баримтаа хүлээлгэж өгсөн.   Дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлт нь үг үсэг, утга найруулгын алдаагүй, өндөр хэмжээнд боловсруулсан гэдгийг тэмдэглэн хэлмээр байна.  Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын дүрэм, мөрийн хөтөлбөр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Дээд шүүх хянаж нягтлах ёстой. Намын дотоод асуудал тэдэнд ямар ч хамаагүй. Гэтэл улс  төрийн зорилгоор  манай намын өмнөх хүсэлтийг ёсоор болгоогүй. Гэсэн ч бид тэдний хүсэлтийг ёсоор болгож, ээлжит бус Их чуулганаа зарлан хуралдууллаа. Дахин  улс төрийн захиалгатайгаар намын үйл ажиллагааг саатуулах ийм асуудал гарахгүй байх” гэж байв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21