Хотын МАН БА хот тойрсон улс төр

2018-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Яг үнэндээ Хотын МАН даргагүй бүтэн жил явчихсан байгаа юм. Ц.Сандуй ажлаа өгөхдөө Хотын МАН-ын хорооны тэргүүлэгчдийг хуралдуулаад Хотын дарга Су.Батболдод үүрэг гүйцэтгүүлэхээр тамгаа өгсөн байдаг. Учир нь Хотын МАН-ын даргыг Бага хурлаас нь тодруулдаг МАН-ын дүрэм бий. Тиймээс энэ хооронд Су.Батболд даргын үүргийг гүйцэтгэж Хотын МАН-ын албыг залгуулж ирсэн юм. Ийн удтал хуралдаагүй Хотын МАН-ын Бага хурал өнгөрсөн хавар товлогдож байлаа. Тэгээд хойшилсон. Таг чиг байж байгаад саяхан зарлагдсан. Түүнийхээ дагуу маргааш болох гэж байна. Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөх хүсэлтэй гурван хүн байгаа тухай бид өмнө нь бичсэн. Нэг нь “...Өрсөлдөнө” гээд мэдэгдсэн. Нөгөө хоёр нь өрсөлдөх нь тодорхой гэж хэвлэлүүд, эх сурвалжууд мэдээлж байгаа. Өмнө нь Хотын МАН-ын Бага хурал, Хотын МАН-ын даргын сонгууль чимээ аниргүй болдог байлаа. Хамгийн сүүлд 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдаж, сонгуулийн дараа долдугаар сард Хотын МАН-ын Бага хурал болж, Ц.Сандуй дарга болж байв. Тэгэхэд мань эр бараг ганцаараа нэр дэвшээд, бараг бүгдийн саналаар ялж байлаа. Ялагдсан намын Хотын хороог авах зоригтой аавын хүү ховор байсан байх л даа. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлгүй, ялагдсан намын даргын суудал тийм л үнэтэй байсан гэсэн үг. Харин энэ удаагийн Хотын МАН-ын энэ удаагийн Бага хурал тун чиг дуулиан шуугиантай болж байна. Нэр дэвшигчид нь бүгд том артай Ерөөсөө л МАН доторх томоохон бүлэглэл, фракцууд тэр чигээрээ үзэлцэж байна. Өнгөрсөн жил, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахнаас УИХ-ын төвшинд хоёр хуваагдаж байсан бол энэ удаа намаа бүрэн хамарсан нь үргэлжилж буй үйл явдлуудаас харагдаж байна. Хамгийн хачирхалтай нь МАН-ын генсек хүртлээ оролцчихсон Хотын МАН-ын даргын сонгууль ямар нэг үзэл баримтлал, дэг жаяггүй, зүгээр л дүрэмгүй тулалдаж байгаа юм. Нэр дэвшиж байгаа хэн нь ч “...Хэрэв би Хотын МАН-ын дарга болвол ингэж, тэгж ажиллана” ярьсангүй. Одоо ярих ч хугацаа үлдсэнгүй. Бас МАН дотроос “...Энэ нэр дэвшигч сайн, тэр нь болохгүй” гээд ярьчих зоригтой улстөрч гарч ирсэнгүй. Бүгд л далдуур, нууцаар “ажиллагаа” зохион байгуулж, бие биеэ харлуулах арга хэрэглэж байна. Энэ бол улс төрд сайн зүйл биш. Өнөөдөр Хотын МАН-ын дарга гэж ганцхан суудлын төлөө мэт боловч маргааш улсын бүх сонгуулийг ингэж дүрэмгүй болгоно гэсэн үг. Гэхдээ энэ бас шинэ юм огт биш. Одоо л улайраад хамаг байдгаа ил дэлгээд байгаагаас биш эрх баригчид иймэрхүү аргыг далдуур хэрэглээд л ирсэн гэдэг юм. Энэ үнэний ортой. Ийм агаар, агуулгатай Бага хурал угтсан ажиллагаа бас л бохир байна. Уржигдар оройноос эхлээд хэн нэгэн нэр дэвшигчийнх нь бүлэглэлээс Дүүргүүдийн МАН-ын дарга, Хотын МАН-ын Бага хурлын төлөөлөгчдийг голдуу сонгож, мөнгө тараасан явдал гарав. Цахим сүлжээний мэдээлэл, Хотын МАН, Цагдаагийн байгууллагын мэдээллээс үүнийг харж болно. Зарим эх сурвалжийн мэдээллээр, энэ удаагийн Хотын МАН-ын Бага хурал МАН дахь нэг том бүлэглэлийн явах уу, үлдэх үү гэдгийг шийднэ гээд байна. Тиймээс нэг хэсэг нь тэднийгээ явуулах гэж, нөгөөдүүл нь үлдэх гэсэн тэмцэл өрнөж байна гэсэн үг. Эдгээрээс харвал МАН дахь энэ тулаанд оролцогчид жил гаруйхны дараа болох сонгуулийг ч мартсан байна. Уг нь энэ сонгууль 2020 онд МАН ялах уу, ялагдах уу гэдгийг шийднэ гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Учир нь УИХ-ын сонгуулийн 28 тойрог хотод байдаг. Хот бол ямар ч сонгуулийн хувьд  “Төв цэг” байж ирсэн. Гэвч дээр хэлснээр энэ сонгуулийг харж, МАН-аа бодсон хүн лав ховор байна. Тиймээс энэ Бага хурлын 300 гаруй төлөөлөгч л намаа 2020 онд хэрхэхийг, бас 2021 онд болох 100 жилийн ойгоо эрх барьж угтах уу, гудамжинд тэмдэглэх үү гэдгийг шийдэх болж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21