Сүхбаатар аймгийн МАН-ын даргыг сонгох хурал хүний аминд хүрсэн үү?

2018-09-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны ээлжит хурлын үеэр Эрдэнэцагаан сумаас ирсэн төлөөлөгч  амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ хурлаар  Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн нар намын даргын суудлын төлөө өрсөлдсөн. Өрсөлдөөн ширүүхэн өрнөсөн ч Удирдах зөвлөлийн шийдвэрээр Засаг дарга Ж.Эрдэнэбаатарыг дэмжсэн. Гэтэл  Ш.Лхамсүрэн будлиан хутгаж,  хуралд оролцсон төлөөлөгч тус бүрт 100 мянган төгрөг тарааж, шөнөжин архидуулсан талаар эх сурвалж мэдээллэв.  Үүний улмаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын VI багийн Засаг дарга Б  амиа алдсан гэсэн мэдээллүүд одоогоор дуулдаж байна. Намын даргын сонгуулиар Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн Сүхбаатар аймгийн МАН-ыг удирдахаар  болсон байна.  Түүний хувьд  өнгөрсөн хавар зохион байгуулагдсан "Дүнжингарав" хурдан морины уралдааныг  будлиантуулж, олны шүүмжлэлийг хүртэж байсан удаатай. Энэ удаа Сүхбаатар аймгийн МАН-ын даргыг сонгох хурлыг будлиантуулсан, тус хурлын үеэр  хөдөө сумаас ирсэн нэг төлөөлөгч нь нас барсан гэсэн шуугиан тариад байна. Ер нь бол  МАН-ын дотоод зөрчил Тусгаар тогтнолын ордноосоо хальсан нь хаа сайгүй хар мөр татуулж байна. Тухайлбал, Зам тээвэр, хөгжлийн яаманд  гарсан аймшигт хэргийн мөрөөр  Засгийн газар нь огцрох нөхцөл байдал үүссэн ч  салбарын сайд, дэд сайд, газар, хэлтсийн даргаар ажиллаж байсан МАН-ын нэр бүхий эрхмүүд ажлаа өгснөөр дээсэн дөрөөн дээр дэнжигнэж үлдсэн. Энэ асуудал намжаагүй байтал Сүхбаатар аймгийн МАН-ын хороо ээлжит хурлаа хийж, намын даргаа сонгох үеэр  дахин хүний амь эрсэдсэн хэрэг гарчээ. Хэргийн мөрөөр  Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас тодруулахад “Хүн амиа алдсан хэргийг шалгаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй” гэв.  Эх сурвалж:www.polit.mn    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21