Ерөнхийлөгч “Оюуны ундраа”-тай ураг барилдав

2018-09-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.Мандах   Х.Баттулгын охин Намуун 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үеэр аавдааа хань бараа болж, сонгуулийн дараа “Тэргүүн охин” хэмээгдэх болсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Б.Намууныг “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаярын том хүү Тэнүүнтэй үерхэж байна гэх мэдээлэл гарч байв. Тэгвэл Ерөнхийлөгчийн охин, “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаярын хүү хоёр гэрлэхээр шийдэж, Б.Намуун энэ сарын эхээр Америкт амаржсан байна. О.Тэнүүн өдгөө “Оюуны ундраа пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Их Зайсан цогцолбор”-ын зохион байгуулагчаар ажилладаг. Түүнийг “Оюуны ундраа”-гийн өв залгамжлагч хэмээн шар хэвлэлүүд бичдэг. Тэрээр ахлах сургуулиа АНУ-д, харин бакалаврын боловсролыг Их Британид олж авчээ. Мөн Бээжинд сурч байжээ. 2006 онд эх орондоо Удирдлаыг академид Төрийн удирдлагын  магистрын зэрэг хамгаалсан байна. Харин Б.Намуун Сингапурын “Overseas Family School” их сургуульд бакалаврын өмнөх зэрэг, Их Британийн Уэльсын Их сургуульд Бизнесийн ухаан, маркетингийн мэргэжлээр бакалаврын зэрэг тус тус хамгаалжээ. Б.Намуун өмнө нь "Баянгол" зочид буудал, "One" телевиз, Сингапурын “Richard Mille” компани, “Монголын аж үйлдвэрийн корпораци” ХХК зэрэг байгууллагад ажиллаж байжээ. Мөн 2008 онд дүү Б.Номингийн хамт “Чингисийн хишиг” ТББ-ыг үүсгэн байгуулсан. Тус байгууллага нь гэр хорооллын алслагдсан бүсийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулдаг байв. Түүнчлэн Б.Намуун 2009-2011 онд “Тойм”, “Гялбаа” зэрэг сэтгүүлд чөлөөт гэрэл зурагчнаар ажиллаж байв. Энэ нь түүний хообий аж. 2011 оноос хойш “Женко тур бюро” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа гэх мэдээлэл байдаг. Ийн Ерөнхийлөгч Х.Баттулга “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяртай ураг барилдлаа.   Эх сурвалж: polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21