Ерөнхий сайд нэрийг нь барьж орсон ч, Ерөнхийлөгч “голсон” гишүүн хэн бэ?

2018-09-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Засгийн газар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн нь асуудал дагуулж магадгүй байгаа. Гэсэн ч дараагийн сайдаар хэнийг томилох вэ гэдгээ аль хэдийнэ ярьж эхэлсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу энэ сарын 8-ны өдөр У.Хүрэлсүх, М.Энхболд, Сү.Батболд, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, бас зарим нэг томоохон албан тушаалтан Булганы Хишиг-Өндөр суманд  очиж тохироо хийсэн байдаг. Энэ үеэр ярьсан зүйлүүдийн нэг нь ЗТХ-ийн дараагийн сайдаар хэнийг томилох вэ гэдгийг ярилцсан байна. Ийн Булган руу явахын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэхээр нэгэн гишүүний нэрийг бариад Ерөнхийлөгч Х.Баттулга руу орсон байна. Хуулиараа Ерөнхий сайд танхимынхаа сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөд танилцуулан санал авах ёстой юм. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгыг ЗТХЯ-нд онцгой анхаарал хандуулдаг гэдгийг улс төрийн хүрээнд ярьдаг. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн дэмжлэг шинэ сайдыг тодруулахад бас л онцгой үүрэгтэй гэсэн үг. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлсэн эрхэм нь УИХ-д гурван ч удаа сонгогдсон, Байнгын хорооны дарга, сайдаар ажиллаж үзсэн, насны хувьд УИХ-даа залуу гишүүдийн тоонд орчихдог гишүүн юм байна. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшигчийг нь хүлээн зөвшөөрөхгүй гээд буцаажээ. Харин Ерөнхий­лөгчийн зүгээс ЗТХ-ийн дараагийн сайдад улстөрч биш, нэр алдар нь төдийлэн мандаж яваагүй нэгэн эрхмийг Ерөнхий сайдад санал болгосон байна. Ингээд “хана мөргөсөн” Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ийн сайдад нэр дэвшигчийг тодруулах, бас цаг үеийн бусад чухал асуудлаар байр сууриа нэгтгэхээр намынхнаа дагуулан Булганыг зорьсон нь тэр аж. Гэсэн хэдий ч Булганд очоод сайдын асуудлыг эцэслэж чадаагүй байна. Уг нь ЗТХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Я.Содбаатар нар зүтгэсэн ч Д.Хаянхярвааг 33-ын бүлэг, Я.Содбаатарыг 32-ын бүлгийнхэн эсэргүүцсэн байна. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх дундын хувилбар болгон нэгэн гишүүнийг нэр дэвшигчээр тодруулсан байгаа юм. Дашрамд хэлэхэд, сүүлийн үед сүрхий нөхөрлөх болсон Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд хоёрыг ойртуулсан зуучлагч нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди ажээ. Тэдний экс Ерөнхийлөгчөөр зуучлуулан хийж буй томоохон уулзалтын хоёр дахь нь энэхүү Булганд очиж хийсэн уулзалт юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21