Засгийн газрын ням гаригийн шийдвэр хүчинтэй юу?

2018-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Засгийн газар 2018 оны наймдугаар сарын 12-нд ээлжит бусаар хуралдаж ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн. Тэр өдөр нь ням гариг байв. Ням гариг бол Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар “Амралтын өдөр” юм. Энэ нь ням гаригт ажиллаж болохгүй гэсэн үг биш. Харин Засгийн газар ням гаригт буюу амралтын өдрөөр ийн сайдыг чөлөөлсөн шийдвэр гаргасан нь бас л хууль зөрчсөн асуудал болж таарахаар байна. Ер нь бол ажил олгогч ням гаригт ийм шийдвэр гаргах нь хуулиар хориотой. Энэ асуудлаар хөдөлмөрийн маргаан буюу ажлаас үндэслэлгүй халсан гэсэн гомдол гарахад мөнөөх ажил олгогч шүүх дээр шууд буруутдаг хуультай. Хэрэв ингэвэл Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 12-ны ням гаригийн шийдвэр асуудал дагуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, үүгээр зөвхөн ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ч бус ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, тус яамны Газрын дарга нарыг чөлөөлсөн нь хууль бус болох юм. Нөгөөтэйгүүр, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар томилгоо болоод эдийн засгийн ач холбогдол бүхий шийдвэр гаргах нь хориотой байдаг байна. Засгийн газрын хуралдааны журмаар үүнийг зохицуулж өгсөн байгаа юм. Ингээд ирэхээр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг зөрчиж, УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдсанаас гадна Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын хуралдааны журамтай харшилсан болж таарах нээ. Товчхондоо, Үндсэн хуулийн Цэцээс гадна шүүхэд очиж ч болзошгүй нь. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21