Ерөнхийлөгчид “тоогдсон” гурав

2018-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Аливаа улс оронд Элчин сайдаа илгээнэ гэдэг манай улсын хувьд асуудал болоод байгаа.  Энэ албан тушаалыг үеэ өнгөрөөсөн улстөрчдөд хуваарладаг, хэн нэгэн эрхэмд шагнал болгож өгдөг, эсвэл хамаатан саднаа томилдог хэргэм зэрэг гэх ойлголт бий болсон.  Энэ нь ч үнэний ортой.  Өнгөрсөн хугацаанд Элчин сайд нарын томилгоо тойрсон асуудал улс төрийн хүрээнд нэлээд яригдав.  Сүүлийн хоёр жилийн хугацаанд Элчин сайд, төлөөлөлгүй байгаа улс орон ч байна.   Тухайн улс орнуудад шинээр томилогдох Элчин сайд нарыг Засгийн газар болон Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ баталдаг. Эцэст нь Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичгийг нь өгснөөр Элчин сайд томилогддог.  Гэсэн ч энэ суудлын ард ямар  нэгэн  ашиг сонирхол ямагт байж ирсэн учраас  томилгоо хаа нэгтэй гацаж ирсэн.   Харин өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч  Х.Баттулга  гурван улсын Элчин сайдад итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.  Швед, Канад, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайдыг томилж, чилтэл хүлээлгэсэн энэ асуудал нэг юм гацаанаас гарав.  Одоо цаана нь дахиад хэдэн улсын Элчин сайдын суудал хоосон байгаа.  Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьж буцаасан асуудал ч бий.   Ерөнхийлөгч “Элчин сайдаар ажиллахаар болсон нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна” хэмээн  буцаасан асуудал бий.  Ямартай ч  Ерөнхийлөгчийн шалгуурыг давж, өнгөрсөн долоо хоногт Элчид сайдаар томилогдсон гурван эрхэмтэй танилцана уу.   О.ЭНХЦЭЦЭГ НЬ ДИПЛОМАТЫН АЛБАНД 30 ГАРУЙ ЖИЛ АЖИЛЛАЖЭЭ Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон О.Энхцэцэг  нь   2017 оноос Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан юм.  1961 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1990 онд Стэнфордын их сургуулийн Хуверийн институтийг т тус төгссөн. ГХЯ-ны II хэлтэст дэд атташе, Олон улсын байгууллагын газарт атташе, Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газарт хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Олон улсын байгууллагын газарт ахлах мэргэжилтэн, Олон талт хамтын ажиллагааны газрын захирал, 2014-2015 онд Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2015-2017 онд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2017 оны гуравдугаар сараас Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байв. “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дипломат цолтой, төрийн болон дипломатын албанд  31 жил тус тус ажиллажээ.   Я.АРИУНБОЛД ТЭРГҮҮН ШАДАР ДИПЛОМАТ ЦОЛТОЙ Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Я.Ариунболд дипломат албанд 22 жил ажиллаж буй бөгөөд 2016 оноос Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлаар ажиллаж байсан. Я.Ариунболд нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 2003 онд Япон Улсын Кюүшү их сургууль, 2005 онд Компьютерийн техник, менежментийн сургуулийг тус тус төгсчээ.  Тэргүүн шадар дипломат цолтой. 1996-2000 онд ГХЯ-ны Консулын газарт атташе, 2000-2002 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа ЭСЯ-нд атташе, 2002-2008 онд ГХЯ-ны Консулын газрын дэд захирал, 2008-2011 онд БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга, 2011-2013 онд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суугаа Ерөнхий консул, 2013-2014 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт зөвлөх, 2014-2016 онд  тус яамны Гадаад сурталчилгаа мэдээллийн газрын дэд захирал, 2016 оны наймдугаар сараас Консулын газрын захирлаар ажиллаж байв.   Н.ТУЛГА НЬ ӨМНӨ НЬ ИБУИНВУ-Д ЭЛЧИН САЙДААР АЖИЛЛАЖ БАЙСАН Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс Н.Тулга дипломат албанд 29 дэх жилдээ ажиллаж буй. 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газарт зөвлөхөөр ажиллаж байна. Н.Тулга нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1987 онд Австралийн Холбооны Улсын Монашийн их сургуулийг тус тус төгссөн, “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат цолтой. 2011-2012 онд Сингапур Улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөх, 2012 онд ГХЯ-ны Стратеги төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт зөвлөх, 2012 онд Америк, Ойрхи дорнод, Африкийн газарт захирлын үүрэг гүйцэтгэгч, 2012-2013 онд Олон улсын байгууллагын газарт захирлын үүрэг гүйцэтгэгч, 2013-2017 онд Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2017 оны тавдугаар сараас ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газарт зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн болон дипломатын албанд 29 жил ажиллаж байгаа  юм байна.  Ямартай ч манай улс Канад,  Их Британи, Шведийн вант улсад суух төлөөлөлтэй боллоо.  Дараагийн Элчин сайдын томилгоонууд ч ээлжээ хүлээж байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Уржигдар 12 цаг 29 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Уржигдар 12 цаг 14 мин
Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Уржигдар 12 цаг 10 мин
“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

Унагасан улстөрчдөө улам “намнах” ажиллагаа Монголын улс төрд үргэлжилсээр л байн

Уржигдар 06 цаг 00 мин
“...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгажээ

Сүүлийн үед “...Парламентын дархлаа суларч байна” гэх үгс илүү тод яригдах болов.

Уржигдар 06 цаг 00 мин
SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

2025-07-07
Тавтай морил, эрхэм Нарүхито

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дэ

2025-07-07
Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын ар

2025-07-07