“Хэнтий аймгийн 17 мянган сонгогчийн эрх ашгийн төлөө тэмцэнэ”

2018-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН МАХН-ын удирдлагууд   өнөөдөр /09.05/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Гүйцэтгэх товчоо болон бага чуулганаа өчигдөр хуралдуулж, гишүүд зарим асуудлаар тогтоол шийдвэр гаргажээ.  Тухайлбал,  УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг хууль бус хэмээн үзсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг МАХН-ын зүгээс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.  Энэ талаар бага чуулганы  гишүүд тогтоол гарган баталжээ.  Хэнтий аймаг дахь Түмтийн дарга С.Ононбаяр “Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны  энэхүү шийдвэр нь 42 дугаар тойргийн 17 мянган сонгогчийн эрхийг зөрчиж байна.  Тэд төрд төлөөлөлтэй байх эрхээ  эдэлж чадахгүй байна.  Одоогоор бид тухайн тойргийн дөрвөн мянган иргэнээс энэ сонгуулийг УИХ-аас баталсан хугацаанд нь явуулах талаар гарын үсэг цуглуулсан.   Цаашид иргэдээс  гарын үсэг цуглуулах ажил үргэлжлэнэ.  Мөн Үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэр нь цэцийн гишүүдийг хуульд биш томилсон нам, хүндээ үйлчилж, хараат ажиллаж байна гэдгийг харуулж байна.  Тиймээс 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан бага чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар тогтоолыг эсэргүүцэн тогтоол гаргалаа” гэв. Н.Энхбаяр: МАХН-аас айхдаа эрх баригчид ийм шийдвэр гаргууллаа Мөн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ асуудлаар байр сууриа илэрхийлэв.  Тэрээр “Ганцхан МАХН биш нийт ард түмэн Үндсэн хуулийн цэц захиалгаар ажиллаж байгаа гэдгийг мэдэж байна.  Тиймээс бид огт үндэслэлгүй тогтоол гаргаагүй.  Үнэхээр МАХН-аас айхдаа эрх баригчид ийм шийдвэр гаргаж байна.  Ийм үйл ажиллагаа явуулж байна.  Уг нь ард түмэн төлөөллөөрөө дамжуулан төрийн хэрэгт оролцож, сонгох эрхээ  эдлэх ёстой. Хэнтийн аймгийн 17 мянган сонгогчийн эрхийг Үндсэн хуулийн цэц хуйвалдан эрх баригч намын захиалгаар, таамаглалаар ийм бусармаг шийдвэр гаргалаа. Төрийн албан хаагчид ээлжит сонгуулиар зургаан сарын өмнө ажлаа өгөөд сонгуульд өрсөлдөж болдог.  Харин нөхөн сонгуульд төрийн албан хаагчийн талаарх зохицуулалт ойлгомжтой туссан байгаа.  Гэтэл үүнийг гуйвуулан, нэр дэвшигчдийн эрхийг хангасангүй гэх шалтгаан хэлж байгаа нь төр засаг ямар их хямралд орсныг харуулж байна. Бид сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэх болно” гэв.   Мөн бага чуулганаас энэ асуудлаар УИХ-д ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага хүргүүлж байгаа юм байна.   Улстөрийн намын захиалгаар нөхөн сонгуулийн хугацааг санаатайгаар хойшлуулсан Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий хариуцлага тооцохыг мөн анхаарууллаа. “Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой” Бага чуулганаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хууль зөрчсөн тул Засгийн газар бүхлээрээ огцрох ёстой гэж үзжээ.  Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг  УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэмээн үзлээ. Учир нь Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан асуудлаас шалтгаалан салбарын сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ үйлдэл нь гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох байгууллагын эрхэд халдсан байна гэж үзжээ. Энэ асуудлаар МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, өмгөөлөгч Л.Мөнхсайхан “ Засгийн газар тодорхой  шийдвэрээрээ Үндсэн хууль болон бусад хуулийг илтэд зөрчлөө.  Сайдыг огцруулах асуудлыг  хуралдаанаараа  хэлэлцээгүй хэмээн мэдэгдэж байгаа нь хууль бус үйлдлээ хайцаалсан монголчуудыг юу ч мэдэхгүй хүмүүс хэмээн басамжлан доромжилсон явдал боллоо.  ЗТЯ-д тийм ноцтой хэрэг болж байхад Төрийн тусгай  албаныхан ямар ч арга хэмжээ аваагүй байдаг.  ТЕГ болон  Төрийн тусгай алба нь Ерөнхий сайдын хамааралд байдаг учир энэ хэргийг хариуцлагыг Ерөнхий сайд өөрөө хүлээж, огцрох ёстой”  гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21