Цэцийн шийдвэр Цэцийн даргын суудлыг ганхуулав уу?

2018-09-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Үндсэн хуулийн цэц 2018 оны наймдугаар сарын 22-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн С.Мөнхцэцэгийн өргөдлийн дагуу хуралдав. Ингээд УИХ-ын  42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар зарласан УИХ-ын 62 дугаар тогтоолыг хүчингүй болгосон юм. Харин Цэцийн хурлын маргаашаас л энэ шийдвэр захиалгатай байсан уу гэдэг асуулт босч ирэв. Улмаар “...Улс төрийн захиалгат шийдвэр байсан бололтой”,  “...Нөхөн сонгуулийг явуулах бүрэн боломжтой байсан байна” гэх дүгнэлтийг мэргэжлийн хуульчид, улс төрийн ажиглагчид  хэлж эхэллээ. Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч асан, УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг “...Цэцийн шийдвэрийг олж уншлаа. Хуульч, судлаачийн хувьд логик, онолын алдаа байна гэж харлаа. Харин нэгэнт ингээд гарчихсан юм чинь  цаг хугацааны хувьд намар сонгууль болохгүй нь тодорхой болжээ. Д.Лүндээжанцан багш яг л тайлбарласан байна. Дээр нь нэмээд 1.2, 16.9, 20 дугаар зүйлийг илүү тодотгож хэлэх байж. Уг нь энэ намар сонгууль хийх боломж байж дээ гэж бодлоо, үүнийг уншаад... СЕХ төрийн албан хаагчдыг бүртгээд л болох байж. Ээлжит сонгуулийн жил гэдэг үгийн дагуу нэг сарын 1-нээс чөлөөлөгдөнө гэдэг нь exсeption гэдэг нь тодорхой байна” гэлээ. Мөн тэрээр “...Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Иргэний нийгмийг байгуулах гэж байгаа юм бол Хэнтийн иргэдийн сонгох эрхийг, 76 гишүүнтэй байна гэснийг яагаад орхиод тайлбарлав. Үүн дээр системчилсэн тайлбар, утга зүйн тайлбараа сайн гаргаад Цэц СЕХ-г төрийн албан хаагчдыг бүртгэхэд Үндсэн хууль зөрчихгүй юм байна гээд нөхөн сонгуулийн “exception”-ийг тодотгоод өгсөн бол бүгд “happy” байх байж. 2015 онд муу хууль баталжээ гээд иргэний нийгмийн зорилгоосоо ухарч, сонгох эрхийг нь зөрчиж болохгүй” гэв. Түүнчлэн Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж “...УИХ бүрэн эрхийнхээ  дагуу шийдвэр гаргасан.  Хэнтий аймаг дахь УИХ-ын 42  дугаар тойрогт эзэн байхгүй. Нэг хоногийн өмнө ч гэсэн  төлөөллөө УИХ-д оруулж,  түшээгээрээ  дамжуулан төр барих үйл ажиллагаанд оролцох гэсэн сонгогчдынх нь эрх ашиг тэнд бий.  Ер нь  бол 42 дугаар  тойрог барцадтай байгаа. Сонгогдсон гишүүн нь  гэмт хэрэгт холбогдож хэчнээн сараар асуудалтай байлаа. Төрийн түшээгийн ёс зүйн талаас   авч үзвэл УИХ энэ тухайд   аль эрт шийдвэрээ гаргаж, дахин нэр дэвшүүлэх  асуудал  аль хэдийнэ  эцэслэгдчихсэн байх ёстой байсан.   Гэтэл УИХ энэ асуудлыг хойш татаад байсан. Тэр нь хугацаа хожих нэг  хэлбэр байж. Ингээд  аргагүйн  эрхэнд гишүүнийх нь  асуудал ноцтой болоод ирэнгүүт УИХ шийдвэрээ  гаргасан. Тэр  даруйд нь   УИХ  тогтоолоо гаргах байсан. Гэтэл  нэлээд удсаны эцэст  нөхөн сонгууль зарлах тухай 62  дугаар тогтоол  гаргасан. Энэ тогтоолын хувьд ямар нэг зөрчил байхгүй. Гэтэл нэг хэсэг хүн  төрийн албан хаагчийн нэр дэвших эрхэд халдлаа гээд  Цэцэд өргөдөл бичиж байдаг.  УИХ тухайн үеийн асуудалд тулгуурлаж шийдвэрээ гаргадаг болохоос ирээдүй цаг дээр,  ийм тийм хүн нэр дэвшинэ  гэж шийдвэр гаргах ёсгүй. Тухайн үед Монгол Улсын  нутаг дэвсгэр дээр  мөрдөж буй хуулийн хүрээнд  шийдвэрээ гаргадаг. Тэр журмаар шийдвэрээ гаргасан. Цэц нь  тэнд  шалтаг гаргалаа. Наана нь  захиалга өгсөн улс төрийн хүчин, цаана нь шийвэр гаргасан Цэц   нийлээд жүжиг тоглож байна. Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 тойргийн сонгогчдын өмнө энэ байж болшгүй зүйл шүү дээ. УИХ шуурхай  ажил­лаж  Цэцийн шийдвэрийг хэлэлцэн  төрийн албан хаагчдыг  нөхөн сонгуульд  оруулах асуудлаар  байнгын хороо,   чуулганы  хуралдаанаар  шийдвэрлэвэл  хэдхэн хоногийн  хугацаа  бий. Гэхдээ  тэгэх  байх гэж бодохгүй байна. Яагаад гэвэл  эрх баригчид  анхнаа­саа  л  нөхөн сонгуулийг хийхгүй гэсэн юм  чинь ямар нэг шалтаг заасаар  ирэх  хаврын чуулганыг  хүргэх биз” гэсэн байна. Эдгээрээс харвал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт Үндсэн хуулийн талд гарсан гэхэд эргэлзээтэй нөхцөл харагдаж байгаа юм. Ер нь ийм байдлаар Цэцийн шийдвэрийг хуульчид, улстөрчид шүүмжилж байгаа юм.  Үүнтэй зэрэгцэн Цэцийн дарга Д.Одбаяр ч шүүмжлэлийн бай болоод байгаа юм. Шуудхан хэлэхэд, сүүлийн өдрүүдийн “уур амьсгал”-ыг ажвал Цэцийн дарга Д.Одбаярын суудал дээрх шийдвэрээсээ болоод ганхаад эхлэх шиг боллоо. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21