Тойм: АТГ сайд нарыг сандаргаж, 60 тэрбумын нүүрсний хулгай илрэв

2018-09-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Өнгөрсөн долоо хоног  /2018.08-27-31/  АТГ-ын ашиг сонирхлын зөрчилтэй  сайд нарын нэрсийг зарласнаар эхэлж Засгийн газрын гишүүдийн ээлж дараалсан тайлбартайгаар үргэлжиллээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн талаарх ээлжит сенсаци дэгдэв. УИХ-ын гишүүн Л.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” компани Монголын ард түмний мөнгөнөөс 60 тэрбум төгрөгийн үнэ бүхий нүүрсийг хулгайлж хил гаргасан баримтыг илчиллээ. Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлолоо. ГУРВАН САЙДЫН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ХӨНДӨГДӨВ АТГ-аас сар бүрийн 25-ны өдрийн ээлжит мэдээллээ өгөв. Энэ үеэр Засгийн газрын гурван сайдын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудал хөндөгдөв. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй холбоотой зарим асуудлыг шалгаж байгаа бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын хувьд төслийн мөнгийг өөрийн ах дүүгийн компани руу шилжүүлсэн гэх асуудалд холбогджээ. БОАЖЯ-нд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх  200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан завшсан  гэх “Эрдэнэзул” компанитай холбоотой хэргээр шалгаж байгаа ажээ. Харин Ц.Даваасүрэн сайдын толгойлдог Эрчим хүчний салбараас ноцтой зөрчил илэрснийг АТГ мэдээлэв. Тусгай зөвшөөрөл олгох, сунгахад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж эрчим хүчний салбарт хэрэгжихгүй байгааг онцоллоо. Тодруулбал, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 830 компани эзэмшиж байгаагаас өнгөрсөн оны байдлаар 250 компани нь нийтийн албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой байгаа гэнэ. Мөн эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй долоон  компани 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажиллажээ. УИХ-ын Л.Оюун-Эрдэнэ Тагнуулын байгууллагад байцаалт өгөв УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудалтай холбогдуулан Тагнуулын Ерөнхий газарт мэдүүлэг өгчээ. Тэрээр гарч ирснийхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Прокуророос 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж эхэлсэнтэй холбогдуулан гэрчийн мэдүүлэг өглөө. 93106060 утсанд ирсэн баримтууд болон voice record буюу хоолойн бичлэгийг бас өгсөн. Харин энэ 60 тэрбумын хэргийн  Ажлын хэсгийг ахалж байгаа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийг эсэргүүцэж байгаагаа бичгээр өглөө.  Тагнуулын Ерөнхий газар эвлүүлэг мөн биш гэдгийг тогтоохгүй бол  Олон улсын шүүхэд хандана” гэлээ. Шатахууны татварыг өөрчлөх асуудлыг Засгийн газар яаравчилна Засгийн газрын  хуралдаанаар Тавантолгой Гашуунсухайтын авто замд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Засгийн газрын 320 дугаар тогтоолоор уртын тээвэр, богино тээвэр гэж зохицуулахаар шийдсэн. Үүний дараа нөхцөл байдал сайжирч, 110 км үүсээд байсан урт цуваа 30 орчим км болж буурсан. Энэ зун хэд хэдэн удаа үер бууж, дөрвөн чиглэлд хүндрэл үүссэн учраас засвар шинэчлэл хийж байна. Цаашид уртын тээврийг дэмжиж, олон улсын стандартад нийцсэн байдлаар явуулах ёстой. Үүсээд байгаа нөхцөл байдлыг шуурхай шийдэх зорилгоор Засгийн газрын зүгээс хэд хэдэн тогтоол гаргаад, ажиллаж байна” гэв. Мөн шатахууны үнэтэй холбоотой сэтгүүлчдийн асуултад “Шатахууны үнэ олон зүйлээс шалтгаалж байгаа. Тухайлбал, Ираны хориг, Турк улсад үүсээд байгаа нөхцөл байдал дэлхийн зах зээлд нөлөөлж байна. Засгийн газрын зүгээс татварын зохицуулалт хийх асуудлыг нэлээд сайн ярилцаж, ОУВС-тай зөвшилцөхөөр болсон учраас долоо хоногоор хойшлууллаа” гэсэн тайлбар өглөө. Гурван сайд үгүйсгэсэн тайлбар өгч, АТГ зөрчилтэй компаниудын нэрийг зарлалаа АТГ-аас Эрчим хүч, Эрүүл мэнд, БОАЖ-ын сайд нарын ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдээлэл хийсний дараа гурван сайд үгүйсгэсэн тайлбарыг хийсэн юм. АТГ-аас Эрчим хүчний салбарын ашиг сонирхлын зөрчилтэй компаниудын нэрийг зарлав. Тодруулбал, Эрчим хүчний яамнаас болон салбаруудад 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан, тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байгаа талаар мэдээлсэн юм. Тэгвэл тендер авсан компаниудын нэрийг хүргэж байна. Үүнд:
  • “Проектватт” ХХК-Үүсгэн байгуулагч Б.Батдэлгэр нь БНЗӨБЦТС ТӨХК-д инженерээр ажилладаг, хоёр удаа тендерт шалгарч, гэрээний нийт  дүн 1.094.1 сая төгрөг
  • “Талст инженеринг” ХХК-Үүсгэн байгуулагчийн нөхөр Л.Намжилдорж нь ДЦС-3 ТӨХК-д ажилладаг, хоёр удаа тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.189.1 сая төгрөг
  • “Биндэгноров” ХХК-Үүсгэн байгуулагч Д.Батзориг нь УБЦТС ТӨХК-д Зураг төсвийн албаны даргаар ажилладаг, анх Н.Пунцагноров /УБЦТС ТӨХК-ийн Тоолуур, хэмжих хэрэгслийн хэлтсийн дарга/ үүсгэн байгуулж, эзэмшлээ шилжүүлсэн, нэг тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.389.4 сая төгрөг
  • “Эрчим” ХХК-Х.Алтанхуяг нь ЦДҮС ТӨХК-д Улаанбаатар салбарын захирлаар ажиллаж байсан, компанийн 28 хувийг эзэмшдэг, нэг тендерт шалгарч, гэрээний нийт дүн 206.3 сая төгрөг
  • “Наранлист” ХХК-Үүсгэн байгуулагч Н.Сугаржав нь ЦДҮС ТӨХК-д Худалдан авах ажиллагаа, ханган нийлүүлэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, хоёр удаа тендерт шалгарсан, гэрээний нийт дүн 1.628.2 сая төгрөг
  • “Комфорт-Имфекс” ХХК-Үүсгэн байгуулагч Ө.Пүрэвбаатар нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан, хоёр багц нэг тендерт шалгарч, гэрээний нийт дүн 73.8 сая төгрөг
  • “Грийн энержи интернэшнл” ХХК-Үүсгэн байгуулагч П.Товуудорж ЭХЯ-ны СБТГ-ын даргаар ажиллаж байсан. Компанийн эзэмшлээ дүү П.Даваадоржид шилжүүлсэн. П.Даваадорж нь УБЦТС ТӨХК-д ажиллаж байсан. Нэг тендерт шалгарч, гэрээний дүн нийт 215.2 сая төгрөг.
Л.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” компанийг булхайг илчлэв Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс хяналтгүйгээр хилээр гарсан талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлэл хийж байв. Тэгвэл өнгөрсөн пүрэв гаригт “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас их хэмжээний нүүрс алдагдсан  мэдээл­лийг хил, гааль зэрэг холбогдох байгууллагууд нотолсон талаар өчигдөр дахин хэвлэлийнхэнд хандлаа. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн талбайгаас 340 мянган тонн буюу 60 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц нүүрс алдагдсан мэдээллийг тодруулав. УИХ-ын гишүүн  Л.Энхболд “Гаалийн ерөнхий газар шалгалтын дүгнэлтдээ эх үүсвэргүйгээр 390 мянган тонн нүүрсийг “Тавантолгой транс” компани хил гаргасан байна гэсэн. Эх үүсвэргүй гэдэг нь хаанаас авсан нь тогтоогдоогүй гэсэн үг. Гэтэл нүүрс алдагдсан газар бас бий болсон. “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас 268 мянган тонн алдагдсан байна гэдгийг би өмнө нь зарласан. Тэр нь “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн “Таван толгой” компанийн инженерүүд хамтарч маркшейдерийн хэмжилт хийж гаргасан хэмжээ. Харин өнөөдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын хөнд­лөн­гийн маркшейдеруудын хэмжилтээр 340 мянган тонн нүүрс “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас алга болсон нь тогтоогдлоо. Тиймээс Монголын ард түмний өмчийг эргүүлж олох, гэм буруутай этгээдүүдийг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоох ёстой. Буруутай эздээр хохирлыг нөхөн төлүүлэх ёстой. 340 мянган тонн нүүрс гэдэг бол 25 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний өмч ард түмний халааснаас алга болжээ. Хил хамгаалах ерөнхий газар Монгол Улсын гаалиар 2013-2017 оны хооронд нийтдээ 849121 машин гарсан гэсэн мэдээлэл өгсөн. Тэгвэл Гаалийн ерөнхий газраас 820 мянган машин гарчээ гэсэн мэдээлэл өгсөн. Энэ хооронд 35 мянган удаа хоосон автомашин гарчээ гэсэн мэдээлэл бий.  Нүүрс тээврийн машинууд 80-125 тонн даацтай. Дунджаар 90 тонн гэж бодоход гурван сая тонн нүүрсний асуу­дал босохыг үгүйсгэх­гүй. Засгийн газрын тэм­дэглэлээс харахад хууль хяналтын байгуул­лага шалгах хэрэгтэй” гэв. Мөн тэрээр мэдээл­лийн­хээ дараа сэтгүүлч­дийн асуултад хариулахдаа “Өнгөрсөн хугацаанд би чимээгүй байсан. Төрийн байгууллагуудын акт гараагүй зүйл дээр популизм хийхийг хүсээгүй. Сүүлдээ “Ажнай” Д. Бат-Эрдэнээс мөнгө аваад чимээгүй болсон гэсэн мэдээлэл тарсан. Тэр хүн “Та үнэхээр баттай баримтад үндэслэж мэдээлэл хийж байна уу” гэж ганц нэг удаа холбогдсон. Би тогтоохгүй, Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг тогтооно гэж хэлсэн байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтэд “Тавантолгой транс” компанийн хөрөнгө оруулагч Д.Бат-Эрдэнэ 70 хувь, захирал Д.Дагвадорж 20 хувь эзэмшдэг” гэсэн байна. 2018 оны наймдугаар сарын 22-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ дүгнэлттэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Ингээд тэмдэглэлд, “Энд гарсан хууль зөрчсөн байж болзошгүй зөрчлүүдийг арилгуулахыг холбогдох яамдад үүрэг болгосон. Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Д.Сумъяа­базар сайдуудад үүрэг өгсөн. Асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх, мөрдөн шалгаж лавш­руулах асуудал байгаа бол дахин ажлын хэсэг бай­гуулах ёстой” гэсэн байна. Д.Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй бол уулзаагүй” гэсэн тайлбарыг хийлээ. Ноён уулын шүүх хурал 39 дэхь удаагаа хойшиллоо Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Ноён уулыг ухуулахыг эсэргүүцсэн шүүх хурал  /2018.08.30/  39 дэхь удаагаа хойшиллоо. “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй,  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, гуравдагч этгээд “Сентеррагоулд монголия” ХХК-д холбогдох өмнөх хурлаар Сентерра голдын Ноён ууланд байх дөрвөн  лицензийг хүчингүй болгохыг АМГТХЭГ-т даалгасан юм. Гэвч  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, “Сентеррагоулд монголия” ХХК давж заалдаж гомдлыг өчигдөр хянах байсан ч Монгол Улсын Засгийн газраас “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт ирүүлснийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, ирэх сарын 13-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар хойшлуулжээ. Э.Цэндбаатар Азийн аварга боллоо “Жакарта-Палембан – 2018” Азийн наадмын өнгөрсөн хоёр өдрийн тэмцээнд Монголчууд хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж амжилттай оролцлоо.  Өнөөдрийн байдлаар Монгол улсын баг тамирчид 5 алт, 9 мөнгө, 11 хүрэл, нийт 25 медальтай оролцогч улсуудаас 16 дугаарт жагсаж байгаа бөгөөд өчигдөр /2018.09.01/ боксын төрөлд Э.Цэндбаатар алтан медаль хүртэж Азийн аварга боллоо. Эх сурвалж: www.polit.mn
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

23 цаг 5 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Өчигдөр 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

Уржигдар 06 цаг 00 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22