АН ардчиллыг хамгаалахаа больжээ

2018-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт  нөхөн сонгууль хийх  УИХ-ын тогтоол хууль  зөрчсөн гэх  МАН-ын захиалгат шийдвэрийг Цэц  гүйцэлдүүлсэн нь   иргэдийн  сонгох, сонгох  эрхэд шууд халдсан үйлдэл болсон. Гэтэл ардчилал, хүний эрхийг хамгаалахаа илэрхийлдэг  АН ганц  ч үг ганхийсэнгүй. Нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд хандсан улс төрийн намуудаас МАХН, ИЗНН-аас бусад нь мөн л дуугарсангүй. Мөн л улс төрийн хоронд “хордсон” намууд дүр эсгэцгээж байсан бололтой юм. Уг нь улс төрийн намын гол зорилго бол  улс төрийн сонгуульд оролцох гэж тодорхойлдог. Гэтэл Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “42 дугаар тойргийн нөхөн сонгууль ач холбогдол өгөхөөр сонгууль биш. Нэгэнт хийнэ гэж зарласан болохоор нь л  оролцохоо илэрхийлж байсан” гэж  хэвлэлд  ярьжээ. Дарга нь ингэж ярина  гэдэг  бол  нам  ийм байр суурьтай байна  гэсэн үг. Ардчиллыг  хамгаална, сахиулна гэж ярих нь энэ намын  сонгуулийн лоозон, хоосон  PR  юм. Монгол хүнд Үндсэн хуулиар олгогдож,  баталгаажсан  хамгийн чухал эрх нь  сонгох, сонгогдох эрх.  Сонгуульд оролцсоноор  өөрийн төлөөллөөр дамжуулан төрийн эрх  барих  эрх хэрэгжиж байгаа юм. Харамсалтай нь Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгогчдын энэ эрхийг МАН-ынхан  Цэцтэй хамжиж байгаад  хаачихлаа.  Түүнийгээ “Төрийн албан хаагчдын нэр дэвших эрхийг зөрчсөн тул  түдгэлзүүлсэн” гэж тайлбарласан. Үнэндээ бол  нэг намын дарга нь нөгөө намынхаа даргаас айсных юм.  Тодруулбал, Ардын намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ашиг сонирхол зөрчигдсөн хэрэг. АН ганц ч үг дуугараагүй нь   монголчууд  тус  намыг улс  төрийн МАНАН-д ууссан гэж ярьж, бичдэг нь үнэн болохыг  баталж өглөө.   Ардчилсан  намынхан ямар үед дуугардаг вэ гэвэл, албан тушаал, ашиг хонжооны талбарт л дуугарч байна. Тухайлбал,  ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргийг улс төрийн шоу болгон хэвлэлийн хурал зарлаж байв. Төмөр замд гарсан ослын тухайд ч адил.  Боломж гарсан дээр өрсөлдөгч намаа баалах,  муухай харагдуулж  харлуулах гэж  тэр. Харин хөгжлийн тухай, нөхцөл байдлыг  яавал засч болох талаар юу ч яриагүй. Гэхдээ АН-ын гишүүд бүгд ийм биш. Шударга, хэлэх гэснээ хэлчихдэг  гишүүд бий,  гэхдээ  цөөхөн. Өнөөдөр  УИХ-д сууж буй есөн гишүүнээс Лу.Болд гишүүн гадаадад томилолттой, Д.Мурат гишүүн хувийн асуудлаасаа болоод сэтгүүлчдээс зугтаж яваа.  Бусдаас нь  “Нөхөн сонгуулийг түдгэлзүүлсэн Цэцийн шийдвэр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, эсэх талаар юу бодож байгааг нь  тодруулахад   хоёроос бусад нь хариу өгсөнгүй. Ж.Батзандан гишүүн “42 дугаар тойрогт нөхөн сонгууль зарласан нь хууль зөрчсөн гэж   Цэц  нэг иргэний мэдээллийн дагуу  шийдвэр гаргасан нь өөрөө Үндсэн хууль  зөрчиж байна.  Учир нь төрийн албан хаагч  нэр дэвших тухай хуулийн  заалт нь зөвхөн сонгуулийн жил хэрэгждэг.  Нөгөө талаас иргэдийн сонгох, сонгогдох  эрхийг хувийн хэвшилд ажиллаж байна уу, төрд ажиллаж байна уу гэдгээс хамаарч тогтоох нь хууль зөрчсөн үйлдэл.  Цэц Үндсэн хуулийн  суурь зарчимд тулгуурлаж бус  салбар хуулийн бараг Үндсэн хуулийг зөрчсөн заалтаар шийдсэн  нь буруу. Энэ бол улс төрд үйлчилсэн шийдвэр. Цэц Үндсэн хуулийг биш  улс төрчдийг хамгаалдаг,  улс төрийн бүлэглэлд үйлчилдэг болжээ” хэмээн үзэж байна. Тэгвэл Б.Пүрэвдорж гишүүн “Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгуулиас нэг хүн үхтлээ айж байгаа. Тэр хүн бол Ардын намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Тэр хүн нөхөн сонгууль хийлгэхгүйн төлөө бүх хүчээрээ зүтгэлээ. Цэц түүнийг нь хэрэгжүүллээ” гэв.  42 дугаар тойргийн нөхөн сонгуульд  АН-аас нэр дэвших хамгийн магадлалтай хүмүүсийн нэг  Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарын хувьд  “ Эрх баригч намынхан  нөхөн сонгуулийг анх зарлахдаа л хийлгэхгүй гэдгээ давхар зарласан. Түүгээр нь боллоо. Энэ нам ард түмний эрх ашгийг  дээдлэх, тэдний сонгох, сонгогдох эрхэд хүндэтгэлтэй хандах, шударга ёсыг хэрэгжүүлэх  ганц ч бодлого, шийдвэр  гаргаж чадахгүй гэдгээ харууллаа” хэмээн байр сууриа илэрхийлж байна. Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулга  эмэгтэй хүнд хүч хэрэглэсэн гэх хэргийн улмаас  өөрийн хүсэлтээр  огцорсон. Хүнээ солиод цааш явъя гэтэл нь  Ардын нам  Цэцтэй хамтран  сон­гогчдын эрхэнд халдан хүчирхийлж байгаа нь энэ.  Ийнхүү тус тойр­гийн сонгогчид төрд төлөө­лөлгүй хэдий хүрч хэрхэ­хийг хэн ч таашгүй юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21