М.Оюунчимэг гишүүн Туул голыг бужигнуулчихаад зугтав уу?

2018-08-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Олон жил хууль зөрчигчдийн гарт сүйрсэн Туул голыг “чөлөөлөх” асуудал сүүлийн үед багагүй яригдах болсонд олон нийт ам сайтай, басхүү хүлээлттэй байгаа. Ийнхүү Туул голыг хууль зөрчигчдөөс хамгаалах, дураараа авирлагчдад хариуцлага тооцох ажлыг хийнэ гэж хамгийн их ярьсан хүн бол яалт ч үгүй УИХ-ын гишүүн М.Оюунчимэг юм. Угаас чиг үүргийн хувьд ч эрхэм гишүүний даргалдаг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны эрхлэх гол асуудал учраас тэр биз. Хоёр жилийн хугацаанд иргэдээс Туул голыг хамгаалах талаар 6000 орчим өргөдөл гомдол ирүүлсэн учраас энэ чиглэлээр дорвитой хөдлөхөөс өөр аргагүйд хүрсэн ч байж мэдэх. Ямартаа ч Туулын эрэг дээр хууль зөрчин барилга барьж байгаа мөнгө, эрх мэдэлтэй дарга нартай тэмцэх гол хүн нь М.Оюунчимэг гишүүн болж хувираад удаж байна. Тэрээр Туул голыг хамгаалах тэмцлийнхээ талаар “Манай байнгын хороо Туул голын асуудлыг анхаарч, араас нь хөөцөлдөөд явж байна. Гурван ч удаа хэлэлцүүлэг хийлээ. Гол, мөрөн урсац сав газар бүхий хамгаалалтын тусгай бүсэд хайрга дайрга олборлохыг хориглох тогтоолыг байнгын хорооноос гаргаж, холбогдох газруудад хүргүүлсэн. Тогтоол хэрэгжиж байна.  Нийслэлээс гол мөрний дагуу байршилд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ нь Туул голын эрэг дагуу хайрга дайрга олборлолтыг зогсоосон нь маш чухал алхам болсон” гэж байв. Мөн Туул голын эрэгт хууль зөрчин барилга барьсаар байгаа хэт даврагчид,тэдэнд албан тушаалаа урвуулан боломж олгосон дарга нартай хатуу тэмцэх талаар байн байн ярьж, бичиж байсан удаатай. Гэтэл БОАЖ-ын  сайдаар Туул голыг ангуучилж байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр хүртэл гаргуулсан эрхэм гишүүний тэмцэл сүүлийн үед нэг л бүдгэрэх шинжтэй болоод явчихлаа. Эсвэл мөнгө, эрх мэдэлтэй сөрсөн  тэмцэл хууль шүүхийн байгууллага дээр очоод унтарсан ч байж магадгүй. Саяхан “Туул голын эрэг орчимд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийг цэгцлэх гэтэл шүүх дээр очоод ямар ч үндэслэлгүй ялаастай.Яамаар ч юм бэ дээ. Шүүх засаглалыг шинэчилсэн цагт шударга ёс ялж, Монгол Улс хөгжих бололтой” гэж цахим хуудсандаа жиргэсэн байв. Гэтэл сүүлийн үед Туул голын эрэг дээр барилга барьсан хууль зөрчигчдийг цэгцлэх түүний санал санаачлага, ажлыг дэмжих гэсэн хэвлэлийнхэнд байсхийгээд л татгалзсан өгдөг болжээ. Өөрөөр хэлбэл, Туул голтой холбоотой асуудлыг  Байгаль орчин аялал жуулчлалын сайд руу бултуулж, өөрөө зугтаж эхэлсэн бололтой. Эндээс харвал, эхнээсээ л Улаанбаатарчуудын эмзэг асуудал болох Туул голоор оролдож, сенсаци хөөх хэрэггүй байсан юм шиг.Эсвэл санаа зорилгоосоо ухраагүй бол хүчтэйхэн, даацтайхан тэмцээд өгөх хэрэгтэй бус уу. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21