“ЗТХЯ-нд гарсан хэрэг сайдын хүн чанарыг шалгаж байна”

2018-08-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Ч.ЗОТОЛ Зам, тээврийн хөгжлийн  яамны   газрын дарга нөгөөгийнхөө аминд хүрсэн аймшигт хэргийн мөрдөн шалгалтын дүн,  шүүх шинжилгээний хариу  эцэслэгдээгүй  атал   зарим цахим хуудас, сонинд  урьдчилсан байдлаар “гарчихаад” байна. Шүүх шинжилгээний үндэсний төвөөс тодруулахад “Бид хэвлэлд мэдээлэл өгөөгүй, өгөх ч боломжгүй”  гэсэн хариу өглөө.  Талийгаачийн ар гэр, найз нөхөд, ойрын эх сурвалжууд “Эцсийн хариуг бүрэн эхээр нь аваагүй” гэв.  Харин ЗТХЯ-нд  өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа   ойрын зарим эх  сурвалж   “Энэ хэрэг салбарын сайдын   хүн чанарыг шалгаж байна даа” гэхээс  өөрийг эс хэлэв. Хагас, дутуу цацагдаад буй шинжээчийн дүгнэлт гэгчид  “Б.Махбал, талийгаач Т.Гомбосүрэн нар н.Лхагвасүрэн гэдэг хүнээс болж маргасан. Тэр нөхөр  байгууллага дотор тамхи татаад хөөгдөж гарснаас  зодоон   эхэлсэн” гэжээ. Уг дүгнэлтээр ер нь бол талийгаач байгууллага дотор тамхи татсан этгээдийг өмөөрсөн ёс зүйгүй нэгэн. Дээр нь  өөрөө  бусдыг зодож, гэмтээчихээд ойчихдоо юм уу, унахдаа бэртэж   амиа алдсан  золгүй  хүн  гэж ойлгуулахыг   зорьсон байгаа нь харамсалтай.  Үхсэн хүн босч ирээд үг хэлдэггүй. Үүнд дөрөөлөн үхсэний хохь, амьдын зол  болгоод өнгөрөх  хүн чанаргүй үйлдлүүд  эхнээсээ ийнхүү гарч  эхэлжээ.  Шинжээчийн дүгнэлт гэгчид орооцолдсон олон асуудал байна. Нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нь ч цөөнгүй юм. Ямартай ч нэг захаас нь хөвөрдөх гээд үзье / хамгийн гол нь энхүү бичвэрийн төгсгөлд шинжээчийн дүгнэлтийн шинж чанар тодорно/. Тухайлбал, гэмт хэргийн халуун мөрөөр хэвлэлүүд  “Ажил, албан тушаалаас болж маргалджээ” гэж бичсэн. Тэгвэл, шинжээч тэрхүү үйлдлийг байдаг л нэг  “тамхиа гарч тат” гэсэн  шаардлага төдийхөн  байсан гэж  дүгнэжээ. “Тамхиа гараад татчих” гэсэн  шаардлага тэртэй тэргүй гараад явж байгаа хүнд тийм ч хүнд тусахгүй. Иймхэн юмнаас болж хүний амийг бүрэлгэсэн  гэвэл эндүүрэл гэхээс өөр тайлбар олдохгүй нь.  Үүгээр  газрын дарга нар айраг ууцгааж, тэр нь архидалтаар үргэлжилж нэгийгээ алсан гэсэн мэдээллийг ч шинжээч  үгүйсгэжээ. Гэтэл салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ аль эрт  хэлчихсэн шүү дээ. “Хэрэг гардаг өдрийн 18:00  цагт би хоёр газрын даргаа дуудаж үүрэг өгчихөөд явсан. Тэр хоёр ажлаа дуусгаад өрөөндөө  архи уусан  шиг байгаа юм. Тэдэн дээр нэмж хоёр газрын  дарга ирж дөрвүүлээ архи уусан байгаа юм” гэж  тайлбарласан. Мөн Б.Махбал, талийгаач Т.Гомбосүрэн нар яаман дотор зодолдоогүйг  ч шинжээч тогтоожээ.  Яамнаас гарч яваад зодолдоход нь  таван хүний хэн нь ч салгалгүй  тойроод хараад зогсч байсан нь хүртэл худал мэдээлэл  юм байх.   Үнэхээр тийм бол ЗТХЯ-нд тухайн үед хамгаалалтад гарч байсан Төрийн тусгай албаныханд яагаад хариуцлага тооцсон  юм бэ гэдэг ганц асуулт л энэ дүгнэлтийг  дор нь  няцаачихаж байгаа юм. Мөн Шүүхийн шинжилгээний  хүрээлэн  “Талийгаач Т.Гомбосүрэн тархиндаа хүчтэй доргилт авсаны улмаас хүнд бэртэл авсан. Тэр нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Эрүүний яс мөн хүчтэй цохилтын  улмаас  хугарсан”  гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн “Зодооны үеэр Б.Махбал нүүрэндээ хөнгөн гэмтэл авч,  зодооныг салгах гэж оролдсон түүний жолооч Н.Доржпүрэв нь   талийгаач Т.Гомбосүрэнд өшиглүүлсний улмаас хоёр хавирганых нь  яс цуурч хүнд гэмтсэн”  гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.  Үүнээс үзвэл, талийгаач  өөрөө хүн зодох явцдаа өөрөө хүнд гэмтсэн. Тэр нь үхэлд хүргэх шалтгаан болсон гэж шинжээч  дүгнэсэн  байна бус уу. Бас шинжээчийн үзэж буйгаар бол талийгаач  өөрөө амиа хорлох зорилготой  байгаад   Б.Махбалын гутлын өлмий дорх газрыг эрүүгээрээ   долоон удаа цохиж   эрүүгээ мулталж, ясаа хугалсан бололтой. Гэтэл талийгаачийн найз Т.Сайнжаргал  хэргийн халуун мөрөөр  цахим хуудастаа  баримт, нотолгоотой бичсэн нь бий.  Тэрээр “....ЗТХЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Махбал нь Дарханд цагдаа байсан, одоо тус яаманд сэтэртэй Ганбаяр хэмээх найзын хамтаар өрөөндөө өдрөөс хойш архи ууж, бусад газрын дарга нараа уруу татаж хамт архидсан байх юм. (Газрын дарга Артур, Энхбат). Тэр байтугай ээлжийн амралттай байсан н.Цэцэгмаа гэх Хүний нөөцийн ажилтнаа  “Тушаал гаргах хэрэгтэй байна” гэж дуудаж авч ирсэн бөгөөд мөн хамт архи уусан байх юм” хэмээн жиргэсэн юм. Тэг­вэл энд дурдагдаж буй, талий­гаа­чийг өрөөнөөс нь дуудсан  Ганбаяр гэгч нь Дархан-уул аймгийн цагдаад ажиллаж байсныг Б.Махбал нар ЗТХЯ-нд авчран ажилд томилсон юм байна. Т.Сайнжаргалын цахим хуудастаа бичсэн “18:00 цагийн үед сайд нь талийгаач болон Артур дарга хоёрыг дуудаж, үүрэг өгөөд гаргаж. Талийгаачийн ээлжийн амралт маргаашаас нь эхлэх байсан тул өрөөндөө ажлаа цэгцэлж байтал 19:00 цагаас эхлэн Б.Махбал дарга нь өөрөө болон Ганбаяр нараар талийгаачийг хэд хэдэн удаа өрөөндөө дуудуулж. Ингээд 20:00 цаг орчимд явж орсон бололтой. Үүнээс хойш яамны гадна гарч (4-5 хүн байсан гэх) Б.Махбал нь талийгчийг хоёр цохиж унагаад, толгой руу нь олон удаа (долоон удаа-шүүхийн дүгнэлтээр) өшиглөж, эрүүн дээр нь гутлын өсгийгөөрөө гишгэж, эрүүг нь мулталж орхиод (энэ үед нь таван хүн хараад зогсож байсан байх юм!!! Б.Махбалтай өрөөнд архи ууж байсан дээрх этгээдүүд) бүгд яам руу орсон. Талийгаачийг яамны гадна орхиж орчихоод хоёр хүнээ буцаан гаргаж, тэр хоёр нөхөр нь талийгчийг чирч сандал дээр хэвтүүлээд орхиж. Тэдний араас яаман дээр жижүүрт гарч байсан Төрийн тусгайгийн хамгаалагч гарч ирээд эмнэлэг дуудаж, 20 минутын дараа эмнэлэг ирээд нас барсныг нь тогтоож. Үүний араас цагдаа ирж архидаж байсан таван нөхрийг авч явж, нэг камерт тавууланг нь хорьж эрүүлжүүлээд, өглөө нь мэдүүлэг аваад явуулж. Онц ноцтой хүн амины хэрэг гарчихаад байхад сэжигтнүүдийг нэг дор камерт хорьдог!!!. Хэрэг явдал болсноос хойшх мэдээллүүдийг харахаар үхсэн хүн ярьж чадахгүй юм чинь гэдэг шиг сүүлдээ буруутгах, харилцан зодоон, бүүр сүүлдээ өөрөө халтираад унасан мэтээр ташаа мэдээлж санаатайгаар гуйвуулж байгаа бололтой” гэх үгс дээрх шинжээчийн дүгнэлт гэгч нь юу болохыг баталж байгаа юм. Эцэст нь нэг зүйл тун сонин санагдаж байгаа нь Шүүх шинжилгээний төвийн шинжээч талийгаа­чийн тархинд юуны учир гэмтэл учрав,  тэр нь юунаас болсон,  үхэлд хүргэсэн шалтгаан юу байсныг л илрүүлж тодорхойлох үүрэгтэй баймаар. Гэтэл талийгаач Б.Махбалыг цохиж нүүрэнд нь гэмтэл учруулсан, жолоочийг нь өшиглөөд хоёр хавирганых нь ясыг цуулсан гэдгийг тогтоож байна гэхээр үхсэн хүнийг яллах талыг л  барьж, прокурор, шүүгчийн ажлыг  ч бас давхар хийгээд байна бус уу. Шинжээчийн дүгнэлт ийм л  шинжтэй байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21