Хуульзүйн байнгын хороо хэзээ хуралдах бол

2018-08-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА   Ерөнхийлөгч болоод УИХ-ын 26 гишүүн ээлжит бус чуулган зарлах, АТГ-ын удирдлагын асуудлыг хэлэлцэх саналыг УИХ-ын даргад хүргүүлээд байгаа юм. Энэ дагуу Их хурлын дарга Хуульзүйн байнгын хороог хуралдуулах чиглэл өгч  өнгөрсөн долоо хоногт хоёр ч удаа хуралдааны цаг товлоод гишүүдийн ирц бүрдсэнгүй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сарын 20-ноос хойш хуралдах оролдлого хийгээд бүтэхгүй байгаа гэх. Хуульзүйн байнгын хороонд харьяалагддаг 18 гишүүний 10 нь картаа уншуулж байж хуралдах боломжтой. Гэвч өнгөрсөн сарын 20-ноос хойш арван удаа ирцийн бүртгэл авсан ч 10 гишүүн цугларсангүй. Наймдугаар сар гарчихсан гишүүд тойрогтоо ажиллаж, чуулганы завсарлагаанаар гадаад дотоодод явсан байна. Тэр болгонд 4-5 гишүүн л хотод байсан гэдгийг байнгын хорооны дарга хэлсэн юм. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт зарласан байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүйн улмаас тарсан. Энэ үеэр Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Таван гишүүн гадагшаа явсан бол дөрвөн гишүүн тойрогтоо ажиллаж байна. Өнөөдөр бас хоёр, гурван гишүүн тойрог руугаа явсан. Тиймээс ирц бүрдэх ямар ч боломжгүй. Ирц бүрдэнгүүт хурал зарлахад бэлэн” гэсэн байр суурийг илэрхийлэв. Хуульзүйн байнгын хороонд Ш.Раднаасэд Ж.Батзандан О.Батнасан Л.Болд С.Бямбацогт Ж.Ганбаатар Д.Ган­болд Ц.Гарамжав Б.Дэлгэр­сайхан Л.Мөнхбаатар Ц.Мөнх-Оргил Х.Ням­баатар Ц.Нямдорж Н.Оюун­дарь Б.Пүрэвдорж Н.Учрал Л.Энхболд С.Эрдэнэ нарын гишүүд харьяалагддаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт 11 гишүүн гадаад, дотоодод томилолттой байсан бол өчигдрийн байдлаар хангалттай ирц бүрдэхээр байв. Гишүүдийн хэн хаана яваа. Өөрөөр хэлбэл, ойрын хугацаанд ирц бүрдэх боломжтой эсэхийг өөрөөс нь болон албаны, ойрын эх сурвалжаас нь тодруулахад 18 гишүүний 11  нь хотод байгаа гэх хариултыг өглөө. Харин Л.Болд, Л.Энхболд нарын гишүүд гадаадад томилолтой яваа аж. Мөн Н.Оюундарь гишүүн тойрогтоо ажиллаж байгаад  өнөөдөр /өчигдөр/ хотод ирлээ гэсэн мэдээллийг өгсөн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21